
Вьетнам Улсын Засгийн газраас Ковид-19-ын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж Улсын Онцгой комисст 50 мянган ам.долларыг гардуулан өглөө. Эл хандивын мөнгийг цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж буй байгууллагын алба хаагчдад шаардлагатай хамгаалах хувцас, хэрэглэл худалдан авахад зориулна гэж ОБЕГ-аас мэдээллээ. Ташрамд дурдахад, өмнө нь “Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Вьетнам иргэдийн нийгэмлэг”-ийн 100 гаруй иргэн хамтран УОК-т 10.2 сая төгрөгийг хандивлаж байсан гэнэ.