
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Спортын хороо, Монголын шагайн харвааны холбоо хамтран “Уухай” шагайн харвааны наадмыг өнгөрсөн ням гарагт цахимаар зохион байгууллаа. Энэ нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн Монголын уламжлалт тоглоом наадгайг олон улсад сурталчлах, хүүхэд, залууст таниулах зорилготой аж. Уг наадамд нийслэлээс 15, орон нутгаас 30 баг оролцож, онч мэргэнээ сорьжээ. Нийлбэр дүнгээр Хэнтий аймгийн Бэрх тосгоноос оролцсон Б.Түмэннасан ахлагчтай баг тэргүүлж, удаах байрт АПУ ХК-ийн С.Ямааранз ахлагчтай харваачид орсон юм.
Бэлтгэсэн Ж.Сувд