
Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани өнгөрсөн долдугаар сарын эхээр газрын тосны XX талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Уг талбайгаас хэзээ бүтээгдэхүүн олборлохоор төлөвлөсөн, түншүүдтэй хэлэлцээ хийж буй талаараа тус компанийн гүйцэтгэх захирал Майк Бак мэдээлснийг proactiveinvestors.co.uk цахим хуудас дамжуулав. Түүний өгүүлснээр XX талбайгаас ирэх оны хоёрдугаар улирлаас бүтээгдэхүүн олборлож эхлэхээр төлөвлөж байгаа аж. Ташрамд дурдахад, “Petro Matad” нь газрын тосны IV, V талбайд мөн үйл ажиллагаа явуулдаг.
Бэлтгэсэн Б.Сонор