
Фэйсбүүк компани нэрээ Мета болгон өөрчилсөн нь “metaverse” хэмээх цоо шинэ салбарт төвлөрч ажиллах болсонтой холбоотой ажээ.
Metaverse бол зөвхөн дэлгэцээс хардаг биш, дотор нь орж болдог хийсвэр орон зай. Ирэх арван жилд тэрбум орчим хүн метаверс ертөнцөд нэгдэнэ. Facebook хэмээх нэр тус компанийн бүх үйл ажиллагааг илэрхийлэх боломжгүй болсон гэж Зукербэрг тайлбарласан байна.
Тус компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт гарахгүй, бүтээгдэхүүнүүд нь цаашдаа одоогийн нэрээрээ үргэлжлүүлэн ашиглагдах бол арванхоёрдугаар сарын 1-нээс компанийн хувьцаа нь хөрөнгийн зах зээлд “MVRS” хэмээх шинэ нэрийн дор арилжаалагдаж эхлэх юм байна.
Эх сурвалж-BBC