
Испани улсын Канарын арлуудын нэг болох Ла Палма арал дээр оршдог Cumbers Vieja галт уул энэ оны 9 дүгээр сарын 19-нд дэлбэрсны улмаас 9 дүгээр сарын 11-ээс эхлэн газар хөдлөлт мэдрэгдэж эхэлсэн байна. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 892 га талбай халуун лавад өртөн, 2200 гаруй барилга байшин устжээ.

ENVI Sarape програм нь газрын гадаргын шилжилт хөдөлгөөнийг радарын мэдээ ашиглан боловсруулж, дүн шинжилгээ хийдэг програм хангамж бөгөөд Sentinel-1 хиймэл дагуулын мэдээ, ENVI SARscape програмыг ашиглан Швейцарийн “sarmap” компани, Италийн “Геофизик, Галт уул Судлалын Үндэсний Хүрээлэн” (Instituto Nazionale di Geofisica e Vulcanological) хамтран газрын гадаргын деформацийг тооцоолж үзсэн байна.
Ингэхдээ ascending чиглэл (хиймэл дагуул дэлхийн бөмбөрцөгийн өмнөд туйлаас хойд чиглэл руу зураглах)-ийн 9 дүгээр сарын 14, 20-д авсан интерферометрийн хос зураг, descending чиглэл (хиймэл дагуул дэлхийн бөмбөрцөгийн хойд туйлаас өмнөд чиглэл руу зураглах)-ийн 9 дүгээр сарын 16, 22-д авсан интерферометрийн хос зургуудийг ашиглан, деформацийн зургийг босоо болон хөндлөн чиглэлд үүсгэсэн байна

