
Энэ сарын 1-ээс 12-р сарын 1 хүртэлх хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг орон даяар эхлүүлж буй талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Эл судалгааг хийснээр салбарын талаарх бүрэн мэдээлэлтэй болох бөгөөд үүнд үндэслэж тулгарч буй асуудлыг бууруулах, бодлого, төлөвлөлт хийх боломжтой болох юм.
Энэ удаагын тооллогыг цахим хэлбэрээр буюу http://toollogo.1212.mn хуудсаар дамжуулж бүртгэх юм.
Тооллогод 2021 оны 11-р сарын 1-ээс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдана.
Цахимаар хамрагдах боломжгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэд 75331212 дугаар холбогдож мэдээллээ өгөх боломжтой гэнэ.
Ташрамд дурдахад, манай улсад энэ оны III улирлын байдлаар аж ахуйн нэгж 215 мянга, хувиараа хөдөлмөр эрхлэгч 200 мянга бүртгэгдсэн байна.