
Бүгд Найрамдах Беларусь Улсаас "Монгол Улсад хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх" төслийн хүрээнд есөн төрлийн 445 ширхэг техник, тоног төхөөрөмжийг ирэх оны нэг дүгээр улиралд оруулж ирэх юм байна. Төслийн Беларусийн талын хэрэгжүүлэгч байгууллагаар “Минскийн тракторын үйлдвэр” нээлттэй хувьцаат нийгэмлэг ажиллах гэнэ.
Эл төслийн хүрээнд оны 8, 9-р сард намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулан оруулж 17 төрлийн 534 ширхэг техник, тоног төхөөрөмжийг малчид, тариаланчдад өгсөн аж.