
Төв талбайд байрлаж байгаа энэ контейнэр дотор зөөврийн номын сан болон хүүхэд хөгжлийн сургалтын төв байгуулжээ. "Magic box" төслийн хүрээнд алслагдмал дүүрэг болон орон нутагт амьдардаг хүүхдүүдэд зориулж зөөврийн контейнэрийг олон байршилд байрлуулахаар төслийг санаачлагчид төлөвлөж байгаа гэнэ.
Энд хүүхдүүд хичээлээ тараад найзуудтайгаа хамт хичээл хийхээс гадна иог, шатар, код бичих сургалтанд хамрагдах боломжтой ажээ. Маргааш хүртэл төв талбайд уг төслийн үйл ажиллагаа үргэлжлэх юм байна.




