
Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авах шуурхай Ажлын хэсгийг байгуулсан. Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүлж, урд шөнө 14 аж ахуйн нэгжийн 7 вагон ачаа "Барс", "Нарантуул" захад буусан талаар ХААХҮЯ-аас мэдээллээ. Ажлын хэсгийнхэн сард 60 вагон ачаа татан авахаар ажиллаж байна. Ингэснээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан хомсдол, инфляц буурах юм. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй тулгамдаж байгаа асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэхэд салбар бүрийн хамтын ажиллагаа чухал байна.