
Монгол Улсын Хөгжлийн банк биржийн бус зах зээлд 280 тэрбум төгрөгийн үнэ бүхий бонд гаргахаар шийдвэрлэсэн байна. Улмаар уг дүнгийн 50 орчим хувийг буюу 142.4 тэрбум төгрөгийн бондыг өчигдөр арилжин, захиалгаа биелүүлжээ. Үлдсэнийг нь энэ сарын сүүлчээр борлуулахыг дээрх банкнаас мэдээллээ. Бондыг гурван жилийн хугацаатай, жилийн 9.6 хувийн хүүтэйгээр санал болгож буй аж. Түүнчлэн татан төвлөрүүлэх хөрөнгөөрөө томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Ташрамд дурдахад, биржийн бус зах зээл нь үнэт цаас гаргагчийн цаг, зардлыг хэмнэн, богино хугацаанд санхүүжилт татах өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийг бий болгох, үнэт цаасны хөрвөх чадварыг дээшлүүлж, ил тод байдгаараа онцогтой.