
“Хас контент” студийнхэн дэлгэцийн ээлжит уран бүтээлээ “Хиртээгүй сарнай” нэртэйгээр бүтээжээ. Найруулагч Ц.Хүсэлбаатарын найруулсан 15 дахь киноны гол дүрийг Х.Баярмаа, О.Амгаланбаатар нар бүтээсэн бол туслах дүрүүдэд Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, Г.Золбоот, С.Өлзийхүү, Б.Эрдэнэцэцэг, жүжигчин Ч.Болд, Э.Пүрэвжаргал, Х.Сумъяадорж, дуучин Б.Баяржавхлан, Б.Болдбаатар нар тоглосон аж.
Найруулагч Ц.Хүсэлбаатар “Өнөөгийн залуусын алдаа оноо, хүн бодлогогүй алхам хийвэл дараа нь харамсаж амьдарна гэдгийг харуулахыг хүслээ. Хүмүүсийн болгоомжгүй үйлдэл, гэр бүлээс гадуурх харилцаа, шуналын талаар өгүүлнэ. Цаашдаа ч хүмүүст сургамжтай байх үүднээс уран бүтээлээ хийнэ” гэв. “Хиртээгүй сарнай” киноны зургийг өнгөрсөн гуравдугаар сард авч дуусгасан бөгөөд энэ сарын 19-нөөс кинотеатруудаар гаргана.
Бэлтгэсэн А.Тайшир