
Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аян болон Монгол Улсад орчин цагийн номын сан байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Үндэсний номын сангийнхан “Оюуны охь” бичиг соёлын цахим үзэсгэлэн нээв. Сан хөмрөгтөө хадгалж байдаг үнэт ховор бичиг үсгийн дурсгалуудын охь шимээс сонгож, цахим үзэсгэлэнгээр дамжуулан үзэгчдэд толилуулахаар шийдсэн нь энэ аж. Монголчуудын оюуны охь, дээж болсон бүтээлүүдийг сурвалж бичиг, эрдэнэсээр урласан болон онцгой бүтээлийн дээжис, монголчуудын бичиг үсгийн дурсгал, уламжлалт бичгийн хэрэглэгдэхүүн гэсэн таван дэд сэдвийн хүрээнд танилцуулахаараа онцлогтой юм. Цахим үзэсгэлэнг https://exhibition.nationallibrary.mn/ холбоосоор үзэх боломжтой.
Бэлтгэсэн Р.Жаргал

