
Өнөөдөр дэлхийн 60 гаруй оронд Олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
Эл өдөр хөвгүүд, эрчүүдийн эрхийг хамгаалах, насанд хүрээгүй хөвгүүдийн бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох, эрчүүдийн эрхийн төлөөх байгууллагуудыг нэмэгдүүлэх зорилготойгоор уг өдрийг анх 1992 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-д тэмдэглэж байжээ.
Харин 1999 оноос эхлэн НҮБ хүлээн зөвшөөрснөөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нийг Олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгосон байна.
АНУ, Их Британи, Канад, Гана, Унгар, Энэтхэг, Сингапур, Өмнөд Африк зэрэг улсууд тус өдөр сайн дурын ажил өрнүүлж, нөлөөллийн жагсаал зохион байгуулдаг аж.