
“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг энэ оны долоодугаар сараас эхлүүлжээ. Эл төслийг НҮБ-ээс санхүүжүүлж, БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран 7 жилийн хугацаанд Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймагт хэрэгжүүлэх гэнэ. Т
Төслийн хүрээнд малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадварыг нэмэгдүүлэх. Мөн газрын доройтлыг бууруулах, иргэдийн амьжиргааг сайжруулах ажлыг хийх юм байна. Төслийн үр шимийг 130 мянган малчин шууд, 800 мянга орчим малчин шууд бусаар хүртэнэ хэмээн тооцоолж буйг БОАЖЯ-аас мэдээллээ.