
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо болон нийслэлийн 5 дугаар сургуулийн баруун талд байрлаж байсан 9 гараашийг өнөөдөр нурааж, газрыг чөлөөлөв. Учир нь эдгээр гараашийг барих ямар ч хууль ёсны зөвшөөрөл байхгүй. Түүнчлэн хотын өнгө үзэмж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж буй юм.
Өнгөрсөн жилд 100 гаруй гарааш нураасан бол энэ онд 1000 гаруй гараашийг нураасан байна. Ирэх жил 7000 орчим гарааш нураахаар болсныг НЗДТГ-аас мэдээллээ.