
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд дарга, хатагтай М.Гошевскатай албан уулзалт хийжээ.
Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд Пиотр Джиаджо, Уур амьсгал, байгаль орчны яам болон Улсын геологийн албаны төлөөлөгчид багтсан бөгөөд айлчлалын үеэр Монгол Улсын Үндэсний геологийн алба, Польшийн геологийн хүрээлэнтэй геологийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулсан юм.

Хатагтай М.Гошевска Монгол Улстай геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах, туршлага хуваалцах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.