
Мексикийн хамгийн алдартай археологийн дурсгалт газруудын нэг болох Теотихуакан цогцолборт нэгэн этгээд эртний пирамидын орой дээрээс жуулчид руу гал нээжээ.
Үүний улмаас Канадын нэг иргэн амь үрэгдэж, арван гурван хүн шархаджээ. Хохирогчдын дунд ОХУ, Колумб, Канад, Бразил, АНУ-ын жуулчид байв.
Халдлагын дараа гэмт этгээд амиа хорлосон байна. Түүнийг хэн болохыг мөн хэргийн сэдлийг хараахан тогтоогоогүй байна.
Мексик улсын гол бэлгэдлийн нэг болох эл газарт жил бүр сая сая жуулчид ирдэг төдийгүй сар гаруйхны дараа тус улс 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа.
Энэ оны эхээр Мексикийн томоохон гэмт бүлэглэлүүдийн нэг “Халискогийн Шинэ Үеийнхний” зэвсэгт этгээдүүд бүлгийн удирдагч Немесио Осегерагийн хуулийн байгууллагын ажиллагааны үеэр аллагдсаны дараа эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Энэ байдал бүрэн дарагадаагүй ч Мексикийн засгийн газар хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр аюулгүй байдлын асуудал гарахгүй гэж мэдэгдсэн.
Тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийг хамгаалахын тулд 100,000 орчим аюулгүй байдлын албан хаагчийг дайчлахаар Мексикийн эрх баригчид төлөвлөж байна хэмээн BBC мэдээлэв.