Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий сайдыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 10 дугаар сарын 22-ны Их суудлын хуралдаанаар 08 дугаар шийдвэр гаргасан байх тул 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолд хориг тавих тухай Е/11 дугаар хоригийг татан авч буй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мэдэгдлээ.