Монгол Улсын УИХ-ын тухай хуулийн 41.9 дэх хэсэг буюу “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингнийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ...олгоно” гэх заалтыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд 100 394 хүн гарын үсэг зурснаар хаагдсан байна. Тодруулбал, уг цахим өргөдлийг иргэн Ц.Батболд санаачлан өнгөрсөн есдүгээр сарын 28-наас “D.parliament. mn” цахим системээр гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. 100 мянганиргэний гарынүсгийг нэг сар буюу заасан хугацаанаас өмнө цуглуулж дууссан бөгөөд энэ сарын 24-27-ны өдөр хамгийн олон буюу нийт 54 423 хүн гарын үсэг зуржээ. Ингэснээр уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой боллоо.
Дээрх заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10.1 дэх хэсгийн заалттай илт зөрчилдөж, улмаар Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахьхэсгийн заалт зөрчсөн хэмээн үзэж, нийтийн өргөдөл гаргасан. Мөн Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил, бүрэн эрх нь төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, УИХ-ын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болохоор хуульчилсан. Гэтэл УИХ-ын гишүүндбүрэн эрх ньдуусгавар болсноос хойш тэтгэмж олгохоор заасан нь тодорхой хэсэг, бүлэг этгээдүүдэд давуу байдал бий болгосон, цөөнхийн эрх ашигт нийцсэн, адил хүчин чадалтай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж нийтийн өргөдлийг санаачлагч Ц.Батболд тайлбарлаж байв.
Ч.Болор