МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын ЕНБД Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "МАН-ын Удирдах Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Таван цаг гаруй хуралдаж намын дотор үүсээд буй улс төрийн нөхцөл байдлыг ярилцаж, ажлын хэсэг гаргалаа. Ажлын хэсэг хоёр хоногийн хугацаанд хагаралдаад байгаа хоёр талыг эвлэрүүлж, эв нэгдлийг хангах хүрээнд ажиллана. Зөвхөн намын дотоод асуудлаас гадна улсын төсөв, шатахууны асуудал гээд цаг үеийн асуудлыг ярилцсан.УИХ-ын гишүүд болон ахмад гишүүдийг оролцуулсан ажлын хэсэг гаргасан. Тухайлбал, С.Баяр, М.Энхболд, Б.Даш-Ёндон, Ц.Нямдорж, Н.Энхбаяр зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд ажиллана. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ажиллана. Арваннэгдүгээр сарын 15, 16-нд МАН-ын Их хурал хуралдана. Намын Их хурлаар Намын даргын асуудлыг дахин ярина. 50+1 гэсэн зарчмаар шийднэ" гэв.