УИХ-ын өнөөдрийн /2025.11.07/ чуулганы үдээс өмнөх хуралдаанаар "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэн нарын 33 гишүүн 10 сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн-ийг өнөөдөр хэлэлцлээ. “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцлээ. Уг тогтоолд санал хураалт явуулахад 92 гишүүнээс 46 нь зөвшөөрч, 46 нь татгалзаж санал тэнцлээ. 50 хувиар санал дэмжигдээгүйд тооцогдох юм. Өөрөөр хэлбэл, "Ухаа худаг"-ийн тусгай зөвшөөрлийг шалгах Түр хороо байгуулах Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр ирэх долоо хоногийн чуулганаар дахин санал хураалт явуулах юм.
