Тулгууртай харайлтын төрөлд дэлхийн дээд амжилтыг 28 удаа шинэчилсэн, олимпийн хошой аварга, 30 настай Елена Исинбаева Лондон-2012-т урьдынх шигээ гялалзаж чадсангүй. Үргэлж амжилтын төлөө тэмүүлж, оргилд нь гардаг байсан түүний ялагдлыг харах гунигтай ч юм шиг... Олимпод сүүлчийн удаа өрсөлдөж буйгаа албан ёсоор зарласан орос бүсгүй эхний оролдлогоороо 4.55 м дээгүүр гарсан бөгөөд дараа нь үзүүлэлтээ 4.65 м-ээр ахиулав. Гэвч түүний өрсөлдөгчид 4.75 мийн захиалга өгсөн бөгөөд Исинбаева ч 4.70 м-т харайлаа.
Америк, куба бүсгүйчүүдийн амжилтыг эвдэх хүсэл түүнд байсан боловч ээлжит оролдлого бүтэлгүйтсэн тул ийнхүү хүрэл медаль дээр буулаа. Ирэх жил эх орондоо болох хөнгөн атлетикийн ДАШТий дараа зодог тайлах тухайгаа Исинбаева өгүүлсэн байна. Бээжингийн олимпийн дараахан багагүй бэрхшээлтэй тулгарч, гэмтлийн улмаас спортын амьдралаа завсарлахад хүрсэн ч тэр спортдоо эргэн ирсэн юм. Магнайдаа тоос хүргэж үзээгүй од 2010 оноос ялагдалтай эвлэрч сурсан бөгөөд Дэгү-2011 ДАШТ-д зургадугаар байр эзэлчихээд гундуухан зогссон юм.
Зуны ХХХ олимпийн тулгууртай харайлтад хүчтэй өрсөлдөгч нь байж чадсан тэрбээр хүрэл медаль хүртсэнийхээ дараа “Бэлтгэл минь сайн хангагдсан ч 4.80 м-т яагаад ч гарч чадсангүй. Би робот биш шүү дээ” хэмээн өгүүлжээ.
1.Женнифер Сур (АНУ) 4.75 м
2.Ярислей Сильва (Куба) 4.75
3.Елена Исинбаева (ОХУ) 4.70
БРИТАНИЙН БАХАРХАЛ БРЕДЛИ УИГГИНС
Медалийнхаа чансаагаар гуравт бичигдээд буй их британичуудын сэтгэл одоо л тайвширч байна. Олимпийн эхний өдрөөс найдлага хүлээлгэж байсан тамирчид нь ялагдаж, жагсаалтын эхний аравт ч багтахг үй байсан тэднийг дугуй, каноэ, дарвуулт завь, буудлагын төрөлд өрсөлдсөн тамирчид нь өөд татаж, эхний гуравт багтахад гол үүрэг гүйцэтгэжээ. Тэдний дундаас “төмөр хүлэгтэн” Брэдли Уиггинсийг онцлох хэрэгтэй. Замын дугуйн цуваа гараатай урал даанд олимпод өрсөлдөгчдөө өнгөлсөн, мэргэжлийн дугуйчдын нэр хүндтэй тэмцээн Тур де Франс- 2012-ын анхны британи аварга хатан хааны хаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүл сэн ч аваргын титэм хүртсэнээс нь хэдхэн хор мын дараа нэгэн золгүй явдал болсныг уншигч та санаж буй биз ээ. Лондоны олимпийг зохион байгуулах хорооныхон аюулгүй байдалдаа онцгой анхаарч чадаж байна уу гэсэн асуулт хүмүүсийн өмнө эргэлзээ төрүүлэв. Учир нь, Уиггинсийг алтан медаль хүртсэнээс хэдхэн цагийн дараа цэнгэлдэхийн ойролцоо буюу зүлэгний хоккей, теннисний талбайгаас холгүйхэн гарсан ослын үеэр 28 настай дугуйчин автобусанд дайруулж, амиа алдсан ноцтой хэрэг гарсан юм. Энэ нь олимпийн зохион байгуулалтад хангалтгүй дүн тавиуллаа.
Н.Түвшинбаяраараа монголчууд бахархдагийн адилаар англичуудын хайр хүндлэлийг Брэдли Уиггинс хүртээд буй. Түүнийг онцлох хэд хэдэн шалтгаан бий. Өөрөөр хэлбэл, ХХХ олимп эх оронд нь эхлэхийн өмнөхөн тэрбээр “Тур де Франс”-д тэргүүлж, манлайлагчийн “шар цамц”-аа хэнд ч булаалгаагүй юм. Тэрбээр 1980 оны дөрөвдүгээр сарын 28-нд Бельгийн Гент хотноо төрсөн. Аав нь Австралийн дугуйчин Гари Уиггинс бөгөөд ээж нь англи бүсгүй Линда аж. Лондон хотноо өссөн ирээдүйн тамирчин 12 наснаасаа төмөр хүлгийн дөрөө харшуулж эхэлсэн байна. 15 жилийн тэртээ амжилтын гараагаа эхэлж, дугуйн өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн хүүг дасгалжуулагчид нь онцолж, Их Британийн шигшээ багт бүртгэжээ.
20 настайдаа Сиднейн олимпод оролцсон тэрбээр багийн уралдаанд хүрэл медаль хүртэв. 2001 онд “Linda McCartney Racing Team”- тэй гэрээ байгуулсан нь цаашдын амжилтад дөхөм болжээ. Гэвч эл багт Уиггинс удаан уралдаагүй юм. Афины олимп гэхэд британи эр туршлага хуримтлуулж амжсан нь цуваа гараатай уралдаанд харагдаж, өрсөлдөгчдөө манлайлснаас гадна бусад зайд мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Удаах олимпоос хүртсэн аваргын хоёр титэмтэй нь нийлүүлбэл Токио-1964-өөс гурван алтан медаль хүртсэн Мари Рэндийн амжилтыг давтсан билээ. Бээжин-2008-ын дараа түүнд Британийн эзэн хааны офицер цол хүртээсэн байна. Түүний амжилт үүгээр зогссонгүй, мөн ондоо ДАШТ-ээс гурван алтан медаль хүртжээ. 2009 онд “Garmin-Slipstream” багт уралдсан дугуйчин “Тур де Франс”-т дөрөвдүгээр байр эзэлснийхээ дараахан “Sky”-тай гэрээ байгууллаа. Энэ хугацаанд түүнийг бэртэл гэмтэл тойроогүй боловч 2012 онд зорилгоо биелүүлэн, олимпод ч мөн манлайллаа.
Олимпийн дөрөв дэх алтан медалиа хүртчи хээд дөрвөн хуруугаа гозойлгон суугаа нь энэ. Тэрбээр 2004 онд Катерин хэмээх бүсгүйтэй Манчестер хотноо хуримын бөгж солилцжээ. Өдгөө хоёр хүүхэдтэй. Францад хэдэн жил амьдарсан тул төрөлх хэлийг нь сайтар сурсан аж. Чөлөөт цагаараа гитар тоглох дуртай. Өнгөрсөн тавдугаар сард спортоор эхлэн хичээллэгчдэд туслах зорилгоор “Уигго” хэмээх сан байгуулжээ.
Алан Хугаев аваргалав
Будант Альбионы татамид жүдоч оросууд аагласан буухиаг сонгомол бөхийн тамирчин Алан Хугаев залгалаа. 2011 оны Европын АШТ-ий мөнгөн медальт тэрбээр 84 кгын жинд хагас шигшээд Гүржийн Владимир Гегешизийг ялж, аваргын төлөө Египетийн бөх Карам Мухаммед Габер Ибрагимийг дийлснээр төрийн дууллаа ийнхүү Лондоны тэнгэрт эгшиглүүлэв. Хүрэл медалийг Казахстаны Даниял Гажиев, Польшийн Дамиан Яниковский нар хүртжээ. Харин Афины олимпийн аварга, Бээжин-2008-ын мөнгөн медальт Хасан Бароев 120 кг-д эхний тойрогт Армений Юрий Патрикеевт дийлдсэн байна.
Америк жүдоч сэргээш хэрэглэжээ
Эрэгтэйчүүдийн жүдо бөхийн 73 кг-д долоодугаар байр эзэлсэн, АНУ-ын жүдоч Николас Дельпополо сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр батлагдлаа. Тэмцээний дараа өгсөн шинжилгээнд тэрбээр унасан байна.
МЕДАЛЬ АВСАН ОРНУУД
Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1.БНХАУ 31 19 14 64
2.АНУ 29 15 19 63
3.Их Британи 18 18 11 40
4.БНСУ 11 5 6 22
5.Франц 8 9 9 26
6.ОХУ 7 17 18 42
7.Итали 7 6 4 17
8.Казахстан 6 0 1 7
9.Герман 5 10 7 22
10.Унгар 4 1 3 8
...47.Монгол 0 1 1 2
Б.ӨЛЗИЙТОГТОХ