Боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөрөвний нэг шигшээгийн учраагаа ялснаар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй боллоо.
Шөвгийн наймд рингний эзэн орон Их Британийн тамирчин, 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой мөнгөн медальт Том Стокертэй тоглосон У.Мөнх-Эрдэнэ 23:22 (6:6; 8:7; 9:9) харьцаатай өрсөлдөгчөө ялжээ.
Гурав дахь олимпийн наадамдаа оролцож буй тэрбээр мөнгөн медалийн төлөөх тоглолтоо орон нутгийн цагаар наймдугаар сарын 10-ны 14.45 буюу Монголын цагаар 21.45 цагт хийх юм. Түүний өрсөлдөгч нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны Денис Беринчик.