Монгол Улсын Ерөнхий сайдаар АН-ын дарга Н.Алтанхуягийг томилуулах тухай саналаа тус намын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат, гишүүн Ч.Сайханбилэг, ИЗНН-ын дарга С.Оюун нар өчигдөр орой Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан ёсоор өргөн мэдүүлсэн байна. Ерөнхий сайдын нэрийг өргөн мэдүүлснээс хойш ажлын арав хоногт Төрийн тэргүүн хариугаа өгөх учиртай.
Эвслийг бүрдүүлэгч АН, ИЗНН, “Шударга ёс” эвслийн хамтран байгуулсан гэрээнд хамгийн олон суудал авсан намаас Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхээр заасны дагуу асуудлаа тавьсан нь энэ. Ерөнхийлөгч зөвшилцлийн хариуг өгсний дараа УИХ-ын чуулганаар шинэ Ерөнхий сайдыг томилно. Улмаар С.Батболдын Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болно.
С.ТУУЛ