Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уржигдар орой хуралдаж, “Шударга ёс” эвслийн гишүүн Ц.Цолмонг даргадаа дэвшүүлсэн байна. УИХ-ын өчигдрийн үдээс өмнөх чуулганаар Байнгын хорооны саналыг олонх дэмжсэн. Үүний дараа Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр хуралдаж даргалах хүнээ сонгов.
Хууль зүйн байнгын хороог УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар З.Баянсэлэнгийг сойсон байна. Найман Байнгын хорооноос хоёр нь “Шударга ёс” эвсэлд ногдсон нь энэ. Чуулганы үдээс хойших хуралдаанаар Байнгын хороодын дарга нарыг албан ёсоор сонголоо.
С.УУЛ