УИХ-ын дад даргаар сонгогдсоных нь дараа Ч.Улаанаас зарим зүйл тодрууллаа.
-УИХ анх удаа гурван дэд даргатай ажиллах нь. Та хамгийн эхний дэд дарга боллоо. Ямар зарчим баримталж ажиллах вэ?
- УИХ-ын дэд дарга гэдэг бол хариуцлагатай өндөр албан тушаал. Тэр тусмаа энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр аль нэг нам олонх болоогүй учраас төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, тэнцвэртэй байлгахад нам, эвслийн бүлгүүд онцгой анхаарах үүрэг хүлээж байгаа. Ийм онцлогтой үед энэ албан тушаалд томилогдлоо. Тиймээс төрийн үйл ажиллагааны тэнцвэрийг хангах, хууль тогтоох үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, хамгийн гол нь баталсан хууль түүний хэрэгжилт үр дүнд илүүтэй анхаарах бодолтой байна.
-УИХ-ын үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад чиглэсэн эрх зүйн ямар зохицуулалт хийх шаардлагатай байна вэ?
- УИХ-ын дэд даргад хуулиар тодорхойлсон тодорхой чиг үүрэг байдаг. Төр засаг нам эвслийн ажлын уялдаа холбоог шуурхай хангах үүрэг нь хамгийн гол. Үүний дагуу одоо байгаа нөхцөл байдалд тулгуурлан, холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгох эрх зүйн зохицуулалт дээр ажиллах шаардлагатай болж байна.
-Танай эвслийн нэг гишүүн хэзээ тангараг өргөх вэ?
-Тодорхой шалтгаан байгаа учраас тангараг өргөх ёслол хойшилсон. Манай эвслийн дарга Н.Энхбаярын асуудлыг эцэслэн шийдээгүй байна.