Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжлийн сангаас бэлнээр сая төгрөг олгох ажил ямар
шатандаа явааг тэрбээр Сангийн сайд Д.Хаянхярваагаас асуужээ. Асуулгад “55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, мөн хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхэд, хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан 16-гаас дээш насны иргэдэд Хүний хөгжил сангаас нэг сая төгрөгийн хишиг хувийг гурав хуваан бэлнээр олгохоор болсон. Гэтэл өнөөдрийг болтол ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө бүрэн авч чадаагүй байна. Иргэд сонгогчдын дийлэнх нь уг асуудлаар УИХ-ын гишүүн надад хандаж байгаа тул ажил ямар түвшинд яваа, яагаад зарим газар 670.000 төгрөгийг урьдчилж олгосны учрыг асууж байна. Үлдэгдэл мөнгийг хэзээ олгох, энэ талаар Сангийн яам ямар арга хэмжээ авч буй талаар мэдээллийг чуулганы хуралдаан дээр өгнө үү” гэжээ.