Зуны XXX олимпийн наадмын сагсан бөмбөгийн хэсгийн сүүлчийн тоглолтуудын мэдээллийг хүргэе.
“А” ХЭСЭГ
АНУ-Аргентин 126-97
АНУ: К.Дюрант 28, Л.Жеймс 18+5 о.дамж, К.Пол 17+7 о.дамж, А.Игуадала 13+9 самбар, К.Лав 13+9 самбар
Аргентин: М.Жино били+6 о.дамж+5 самбар, К.Дельфино 13
Бээжингийн олимпоос хойш ялагдал амсаагүй АНУ-ын сагсан бөмбөгийн “Мөрөөдлийн баг” хэсгийн сүүлчийн тулаанаа Лиус Скола, Ману Жинобли нараар удирдуулсан Аргентин улсын шигшээ багтай хийж, 29 оноогоор илүүрхэн 13 дараалсан ялалт байгууллаа . 2004 оны Афины олимпийн аваргууд эхний хагаст тэн цүүхэн өрсөлдөөн үзүүлж 59:60 буюу ганц онооны зөрүүтэй дуусгасан хэдий ч гуравдугаар үед “Мөрөөдлийн баг” жинхэнэ дарайлтаа эхэлж 42 оноо авч эсэргээрээ 17-хныг алдаж, хожлоо тунхаглан зарласан гэхэд болно.
Сүүлийн арван минутад Аргентины баг АНУ-ын сэлгээний тоглогчдын эсрэг тулалдсан юм. Гурав дахь олимпийнхоо нүүрийг үзэж буй “Хаан” Жеймс олимпод 225 дахь оноогоо авчихаад байгаа нь АНУын спортын түүхэнд олимпод хамгийн олон оноо авсан тоглогч болоход ердөө 56 оноо дутуу гэсэн үг. Түүний өмнө Девид Робинсон буюу “Адмирал” олимпод нийт 280 оноогоор бичигдэж байна. Хэсгийн гурав дахь тулаанаа Нигеритэй хийж 83 оноогоор илүүрхэн бут ниргэсэн NBA-гийн супер одод тус тоглолтод 156 оноо цуглуулж олимпийн түүхэн дэх хамгийн их онооны эзэд болцгоосон. (Өмнөх олимпийн рекорд нь 138 оноо байжээ). Тэд холын зайнаас 29/46 шидсэн нь дээд амжилт. Нийт 41 оновчтой дамжуулалт өгснөөр олимпийн рекордыг шинэчилжээ. Кармело Энтони 37 оноо авснаар улсын шигшээдээ хамгийн өндөр оноо авсан тоглогч боллоо.
Өмнө нь Стефан Мербури 2004 оны олимпод 31 оноо авч байжээ. Мело гурваас нийт 14 удаа шидсэний 12 нь яг байндаа туссан. (АНУ-ын шигшээ багийн бас рекорд) Тэрбээр бүх оноогоо ердөө 14 минутад л авчээ. “Мөрөөдлийн баг” хэсгээ 100 хувийн амжилттайгаар итгэл төгс тэргүүллээ. 1992 оны “Мөрөөдлийн баг” дунджаар 117.3 оноо авч байсан бол 2012 оны “Мөрөөдлийн баг” дунджаар 117.8 оноо цуглуулчихлаа. Аргентин гурав хожиж, хоёр хожигдсон амжилтаар хэсгээсээ гурваар гарав. Нигери-Франц 73-79 Нигери: Ч.Огучи 35, Д.Обасохан 18 Франц: Н.Батум 23+6 самбар, Б.Диав 10+6 самбар Тони Паркер ахлагчтай францчууд тоглолтын нэгдүгээр үед л хожлоо авсан. Учир нь тэд эхний үеэс 13 оноогоор тэргүүлж, давамгайллаа хадгалсаар үндсэн цагаа дуусгалаа. Нигерийн залуус тоглолтыг хоёр, гуравдугаар үед эргүүлэх гэж оролдсон ч амжилтыг эс оллоо.
Ийнхүү NBA-гийн тоглогчид болох Т.Паркер, Б.Диав, Р.Тюриаф, Н.Батум, Ф.Петриус нараар хүчээ зузаатгасан Францын шигшээ дөрөв дэх хожлоо авч хэсгээсээ хоёроор шалгарлаа. Нигери Тунисыг буулгаж авсан нэр төрийн ганц хожилтойгоор хэсэгтээ тавд жагслаа.
Тунис-Литва 63:76
Тунис: А.Рзиг 17, С.Межри 16+12 самбар
Литва: С.Жесикевиус 13, С.Жисатис 10
Тоглолтын эхлэлийг хар тивийн төлөөлөл болох тунисчууд гайхалтай тавьж, 11 онооны давуугаар нэгдүгээр үеийг
дуусгасан боловч Балтийн тэнгисийн төлөөлөгч Литва “хатуу боорцог” гэдгээ нотлон, сүүлчийн гурван үе илүүрхэн ялалт авлаа. Ингэснээр өнгөрсөн хоёр олимпийн шагналт байрын эзэд Литва юутай ч шилдэг наймд үлдлээ. Харин Тунис ганц ч хожил авч чадалгүй нутаг буцах тийзээ захиалав.
“В” ХЭСЭГ
Бразил-Испани 88:82
Бразил: Л.Брабоса 23, М.Соуса 13, Т.Сплиттер 11+6 самбар
Испани: П.Газол 25+7 самбар, М.Газол 20, С.Ибака 14+6 самбар
Хэсгийн сүүлийн тоглолт энэ хоёр багийн аль хожсон нь хоёроор гарах тун хариуцлагатай бөгөөд ширүүн тоглолт эхнээсээ өрнөсөн. Хоёр багийн алдах эрхгүй тулаанд Америк тивийн төлөөлөл бразилчууд эцсийн дүнд ялалт авч хэсгийнхээ хоёрдугаар байрт шалгарлаа . Тэдний дараагийн өрсөлдөгч нь Аргентин. Ах дүү Газолоор толгойлуулсан испаничууд дараагийн даваанд Францтай халз тулна.
Хятад - Их Британи 58:90
Хятад: Е.Ж.Лиан 10
Их Британи: К.Ачара 16+6 о.дамж, Н.Рейнкинг 12
Хэсэгтээ ганц хожил авч чадаагүй явсан хоёр баг сүүлд учраа таарлаа. Энэ тоглолтод эзэн орныхон илт илүүрхэн тоглож “Гуулин” улсын багийг 32 онооны давуутайгаар буулган авч нэр төрийн ялалтаа байгууллаа.
Орос-Австрали 80:82
Орос: С.Каун 18+6 самбар, А.Крейлинко 13+6 самбар, А.Швед 13+6 самбар
Австрали: Ж.Инглэс 20, Д.Эндерсон 13
Тоглолт дөрвөн үеийн турш маш халуухан өрнөсөн ч будант Альбионы олимп эхэлсэн цагаас хойш ялагдал амсаагүй явсан манай хойд хөрш ногоон тивийн төлөөлөл Австралийг барсангүй. Тэднийг ялалтад хөтөлсөн гол хүчин зүйл нь ердөө довтолгооны самбараас бөмбөг авалтаар л Оросын багаас илүү байсан юм. Бусад бүх үзүүлэлтээр хоёр улс тэнцүүхэн байлаа. Ийнхүү 2008 онд хэсгээсээ ч шалгарч чадаагүй ОХУ-ын шигшээ баг энэ удаа зооныхоо тэргүүн багаар тодорч, шилдэг наймд Литватай хүч үзэхээр боллоо.
Харин хэсгийнхээ сүүлчийн эрхийг өвөртөлсөн австраличууд дараагийн даваанд ялагдашг үй “Мөрөөдлийн баг”-ийн эсрэг тоглоно. Ийнхүү шилдгийн шилдэг 12 багаас шигшээ найман багийн нэр тодорлоо. 2008 оны аваргууд амжилтаа хамгаалах болов уу?
Б.ЦОГТ-ОЧИР