УИХ өчигдөр элэг бүтэн хуралдаж, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар АН-ын дарга Н.Алтанхуягийг 72.4 ху вийн саналаар томиллоо. Түүний нэрийг Ерөн хий сайдад дэвшүүлэхээр зөвшилцөх са налын хариуг Ерөнхийлөгч өчигдөр Тамгын газрын дэд даргаараа дамжуулан УИХ-ын даргад өгсөн юм. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хо роо хуралдаж, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжив. Ингээд УИХ-ын чуулган 17.00 цагт эхэлсэн. Анхдугаар чуулганаар тангар гаа өргөснөөс хойш УИХ-ын үйл ажиллагаанд орол цохоос цааргалж байсан МАН-ынхан Ерөн хий сай дыг томилоход оролцсоноор УИХ цаа шид бүрэлдэх үүнээрээ ажиллах боломж бүр дэж буй юм. Тавьсан шаардлагуудаас нь хяналтын тооллогыг таван тойрогт хийх замаар зөвхөн санал тоолох машин тойрсон эргэлзээг арилгаж болох юм гэж АН зөвшөөрсөн. Бусад шаард лага нь биелээгүй ч тэд нэр хүндээ газартай тэгшлэхг үйн тулд Ерөнхий сайдыг томилоход орж суух ёстой байлаа. Энэ ёсоор ч болов.
УИХ-ЫН ДАРГЫГ СОНГОХ ДАХИН САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХЫГ ОЛОНХ ДЭМЖСЭНГҮЙ
УИХ-ын чуулган 52 гишүүний ирцтэйгээр эхэл сэн. Ерөнхий сайдыг томилох, эсэх асуудлыг хэлэлцэхээ танилцуулсны дараа МАН-ын дарга Ө.Энхтүвшин үг хэлэхийг хүслээ. Ө.Энхтүвшин: -Анхдугаар чуулганы нээлтээс хойш сар гаруйн хугацаанд бид АНын даргатай хэд хэдэн удаа уулзаж, тэр бүрт байр суурь ойртсон. Нийт сонгогчдын бараг 40 хувийн саналыг авсан МАН-ын төлөөлөлгүйгээр ажиллаж буйгаа юу гэж тайлбарлахыг олонхоос асуусан. Ө.Энхтүвшин шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдлоо гэх мэт яриа гарсан нь оргүй. УИХ аль болох бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах талаас яриач гэж л хүссэн. Хяналтын тооллого хийх дээр ойлголцсон, мөн МАНынхан УИХ-д бүлэггүй гэж буй. Үндсэн хуулийн дагуу УИХ-д наймаас дээш суудал авсан нам Бүлэг байгуулах эрхтэй. УИХ-ын даргад бүлэг байгуулсан тухай бичгээ өгнө гэсэн шүү. Мөн УИХ-ын даргыг хууль бусаар сонголоо, хамгийн ахмад гишүүнээр хурал удирдуулаагүй гэх мэт асуудал байгаа. Бүлэг байгуулах асуудлыг хуулийн хүрээнд шийдэж болно гэж АН үзсэн. Тиймээс бид өнөөд өр чуулгандаа оролцохоор тохирсон.
Н.Алтанхуяг: -УИХ-ыг бүрэн бүрэлдэхүүнтэй болгох нь хуулийн байгууллага болон СЕХ-ны асуудал. Гэвч цаашид аль аль нь үүнд санаа тавина. Хяналтын тооллогын тухайд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулаад шийдэж болно. УИХ-ын даргыг бид хуулийн хүрээнд сонгосон, Бүлэг байгуулах асуудлыг УИХын тухай хуулийн хүрээнд л шийднэ шүү дээ. УИХ-ын даргын асуудлаар МАН-ынхан Цэцэд хандсан, тэнд шийднэ байх гэв.
Ингээд хэлэлцэх үндсэн асуудалдаа орох гэсэн ч МАНын гишүүн Н.Энхболд “УИХ-ын даргыг сонгох санал хураалтыг дахин явуулж баталгаажуулъя” гэсэн горимын санал гаргав. Энэ санал нь нэлээд маргаан үүсгэсэн юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын даргыг олонх хуулийн хүрээнд сонгосон. Шийдвэр гарсан учраас МАН Цэцэд хандсан. УИХ-ын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хуулийн хүрээнд, тасралтгүй явж байгаа. Тиймээс ийм горимын саналыг хүлээж авах боломжгүй” гэлээ.
УИХын дарга З.Энхболд төв байр сууринаас хандаж, өөрийг нь эсэргүүцээд буй хүмүүсийн горимын саналыг дэмжих эсэхийг санал хураагаад шийдье гэв.
С.Эрдэнэ “Хэлэлцэх асуудалд хамаагүй горимын саналыг хураах боломжгүй. Аливаа асуудлыг хойш татдаг мугуйд зангаа та нар боль. Үүнээс чинь болж төрийн ажил саатсан, цаашид ч саатах нь. МАН-ын дарга нь ойлголцсоноо хэлж дуусахад Бүлгийн дарга нь эсрэг санал гаргах юм” гэв.
Ц.Нямдорж: -МАН гацаагааг үй. Та нар нэг өдөр хүлээчих гэхэд олонхоороо хуралдаад даргаа сонгосон биз дээ.
С.Эрдэнэ: -Та нар саатуулсан. Бага хурлаа ажлын өдөр хийсэн. Танай намын Бага хурлыг хүлээдэг төр гэж байдаггүй юм. АН бол ҮЗХ-гоо амралтын өдөр хуралдуулдаг.
Ц.Нямдорж: -Та нар өөрсдөө саатуулсан. Бид хотын даргыг сонгоход саад болоогүй. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг өчигдөр Ерөнхийлөгчид танилцуулаад өнөөдөр оруулж ирлээ. Бид чуулганд сууж л байгаа биз дээ гэлээ.
Эцэст нь С.Баярцогтод байдлыг “тоймлох” үүрэг өглөө. Тэрбээр “Хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй зүйлээр горимын санал хураах боломжгүй. Ийм саналыг хэлэлцье гэдгээ жагсаалтад оруулах уу гэдгийг шийдэж байж дараа нь болно” гэсэн “заавар” өгсөн. Ингээд УИХын даргыг сонгох санал хураалтыг дахин явуулж баталгаажуулахыг дэмжих гэсэн томъёоллоор жагсаалтад асуудал нэмэхээр санал хураав. АН-ынхан эсрэг санал дарснаар МАН-ын оролдлого бүтэлгүйтсэн юм. Үндсэн асуудлаа хэлэлцээд явах гэтэл Ө.Энхтүвшин сандарч, “Байж байгаарай” гэсээр үг авлаа. Сар гаруйн турш эсэргүүцэж, Цэцэд хүртэл хандсан хэдий ч тэд УИХ-ын даргыг хууль ёсных гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсноо ойлгожээ. Ингээд “Бүлэг байгуулах асуудал байгаа” гэж байгаад даргаар нь Н.Энхболд, гишүүдээр бусад 24 хүн орсон тухай бичгээ шууд л уншсан юм. АН-ынхан “Танайд Бүлэг байхгүй, байгуулах боломжгүй” хэмээн хэлсэн ч тэр сонсохыг хүссэнгүй. Өнөөх бичгээ хүлээн зөвшөөрдөггүй УИХ-ын даргадаа аваачиж өгөв. УИХын дарга З.Энхболд “УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор намууд энэ бичгээ авчрах байсан. Энэ хугацаа хэдийнэ өнгөрсөн учир одоо би үүнийг уншиж хууль зөрчиж чадахгүй. Та нар 24 цаг гэсэн хуулийн заалтыг өөрчлөөд төслөө оруулж ирвэл Бүлэг байгуулах боломж бүрдэнэ” гээд уншсангүй. МАН-ынхан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж Бүлгээ байгуулахаар үлдлээ.
МАН мөрийн хөтөлбөрөөсөө оруулахыг хүсэв
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж буйг танилцуулж, дэмжиж өгөхийг хүссэн. Монгол Улсын Тэргүүн Шадар сайдаас эхлээд улс төрийн болон төрийн олон хариуцлагатай албыг хашсан учраас энэ тушаалд тэнцэнэ хэмээн үзсэнээ тэр онцлов. Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуух цаг авах далимаар “бухимдлаа” тайлах гэсэн гишүүдийн олонх нь МАН-ынхан байсан юм.
Н.Энхболд: -“Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрт Тавантолгойн ордыг 100 хувь ард түмний мэдэлд өгөх, Оюутолгойн гэрээг өөрчлөх гэх мэт заалт бий. Үүнийг хэрэгжүүлэх үү. Мөн манай намын мөрийн хөтөлбөрөөс оруулах боломж байна уу?
Н.Алтанхуяг: -Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хамтарч суугаад ярилцаж боловсруулна. Хуулийн дагуу бол зөвхөн олонх болсон нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө төрийн бодлого болгож хэрэгжүүлдэг. Гэвч та нарын хүсэлтэд авах, гээхийн ухаанаар хандая.
Ё.Отгонбаяр: -УИХын үйл ажиллагаа биенээ шахах байдлаар эхэллээ. Цаашид цөөнхийн үгийг сонсож ажиллаж чадах уу. Тахамтарсан Засгийн газрын Тэргүүн Шадар сайд байсан. Хамтраад боловсруулсан хөтөлбөрөө бид та нарыг гарсны дараа өөрчлөөгүй. Энэ хөтөлбөрөөс үргэлжлүүлэх үү?
Н.Алтанхуяг: -Цөөнхийн үгийг сонсох нь ардчиллын гол зарчим. Тиймээс бид хүндэтгэлтэй хандана. Та нар ч бас хүндэтгэлтэй хандаж ажиллаарай. Өмнөх Засгийн газрын ажлаас үргэлжлүүлэх зүйл бий. “Шударга ёс” эвслийнхэн газрын дорх баялгийнхаа ихэнх хувийг ард түмэндээ үлдээх санаагаар ийм заалт оруулсныг бид дэмжиж байгаа. Хэдэн хувийг нь, хэрхэн үлдээхийг ярилцана.
С.Бямбацогт: -Ерөнхий сайдаас бусад сайдыг гаднаас, эсвэл гуравны нэгийг нь УИХ-ын гишүүн байж болно гэх мэт асуудлыг хөндсөн хоёр ч хуулийн төсөл байгаа. Үүнийг та анхаарч үзэх үү. 19 яам, 21 сайдтай болно гэсэн мэдээлэл үнэн үү. Мөн ТАЗийг татан буулгаж, төрийн албыг нийтийнх болгоно гэж танай хөтөлбөрт туссан. Тэнд ажиллаж буй хүмүүсийг яах вэ. Мөн АН барууны, МАХН зүүний үзэл баримтлалтай учраас цаашид хамтран ажиллаж чадах уу?
Н.Алтанхуяг: -Хувилбаруудыг ярилцана, нээлттэй. Манай улс олимпоос таван ч медаль авлаа. Соёл урлаг, спортоо бид дэлхийд брэнд болгох ёстой юм байна. Тиймээс Соёл, спортын яам байгуулъя гэсэн юм. Үүнийг хэн нэгэнд зориулж байгуулах гээгүй. Хамтарсан Засгийн газрын үед ҮХШХ-г байгуулсан ч олигтой ажиллаагүй. Тиймээс Эдийн засаг, үндэсний хөгжил, шинэтгэлийн яам байгуулна. Уг хорооны бүрэлдэхүүнийг яаманд нэгтгэх юм. Та нар нэг нь тэнгэрт, нөгөө нь харь гаригт байгаа мэт юм ярихаа боль. АН-ынхан ТАЗ-ийг татан буулгаад баахан хүн халах нь гэдэг яриа худал. Тэнд байгаа хариуцлагагүй байдлыг цэгцлэх гэснээс хэн нэгнийг ажлаас халах гээгүй. АН, МАН хамтраад ажиллаж болсон шүү дээ, тэгэхээр “Шударга ёс” эвсэлтэй хамтарч ажиллаж болж таарна. Одоо онол яриад яах вэ.
Ж.Энхбаяр: -Ерөнхий сайдыг томилоход МАН ирцээр дэмжсэн шүү. Бид таныг дэмжинэ, шахаж шаардаж ажиллана. Бид ТАЗ байгуулж, түүнийг улс төрөөс салгасан. Мэргэжлйн хяналтын системийг ч сайжруулсан. Гэвч одоо үүнийг буцаагаад задлах нь. Бас Хөгжлийн банкийг 500 сая доллартайгаар танд хүлээлгэн өгч байгаа шүү.
Н.Алтанхуяг: -УБЕГ-ын даргаар Ж.Амарсанааг томилж, Засгийн газар түүнд зориулсан бүтцийн өөрчлөлт хийсэн шүү дээ. Төрийн албанд байгаа энэ мэт зохисгүй байдлыг бид арилгана. Авлигаас устгах явцад мэргэжлийн хяналтын систем өртөж болно. Манай улс их өртэй байгаа шүү. Хөгжлийн банкнаас гаргасан бондын хүүнээс өдөрт л 120 сая, сард 3.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Олонх, цөөнх гэлгүйгээр үүнийг бид шийдэх ёстой.
Ц.Нямдорж: -Хөгжлийн банкийг хамтарсан Засгийн газар байгуулсан. Бонд гаргаж мөнгө босгох асуудлыг С.Баярцогт хариуцаж байсан. Одоо бидэн рүү чихэх хэрэггүй. 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагахын тулд М.Энхсайхан манай намынхантай хуйвалдаж байсан юм. Засгийн газраа унагадаг энэ хүмүүстэй хамтарч буйд чинь танд эмгэнэл илэрхийлье. Засгийн газар чинь хэр тогтвортой ажиллах юм бол доо. Халамжийн бодлогыг цаашид үргэлжлүүлж, сая төгрөгийг гүйцээн олгох уу. Тэр үед С.Баярцогт Сангийн сайд байсан. Энэ эвсэл гээч юмны мөрийн хөтөлбөрийг уншихад Тавантолгойн ордыг 100 хувь ард түмний мэдэлд өгнө, Оюутолгойн гэрээг өөрчилнө гэж. Оюутолгойн гэрээг батлахад гарын үсэг зурсан хүний нэг ч бас С.Баярцогт. “Шударга ёс” эвслийнхэн олигархиас татгалзана гэчихээд одоо миний өөдөөс хараад сууж буй олигархиудтай очоод нийлчихэж. Сүүлийн хэдэн өдөр хөөрхөн юм боллоо. Ц.Даваасүрэн гээд манай намд байсан нөхөр шударга шударга юм яриад явсан. Би түүнийг ямар нэг албанд очих нь дээ гэж бодож байтал Төсвийн байнгын хороог өгчихсөн байна.
.Алтанхуяг: -Мөнгө олж ирэх шийдвэр гаргасан ч хүүг нь ингэж буруу тооц гээгүй. Эмгэнэл илэрхийлэх, үгүй чинь надад хамаагүй. Засгийн газар байгуулах нь ганц Н.Алтанхуягийн биш, олонхийн асуудал. Ядаж өнөөдөр ийм хар энергитэй юм ярихгүй байвал яасан юм. Оюутолгойн 51 хувийг төрийн мэдэлд авна гээд угаасаа гэрээнд заачихсан байгаа. Тавантолгойн орд ч одоо ард түмний мэдэлд байгаа шүү дээ. “Монголчуудад маань гурван төгрөг ч болов илүү ногдоосой” гэсэн эвслийн саналыг би зөв гэж үзнэ. ХХСгийн асуудал хуулиараа болно. Бид оруулж ирдэг бялуугаа томсгоод баялгаас ард түмэнд хүртээх ажлаа үргэлжлүүлэх ёстой.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан зөвшилцөл гэдгийг юу гэж ойлгож буйг нь Ерөнхийлөгчөөс асуув. Төрийн тэргүүн “2004 онд өнөөдрийнхтэй ижил нөхцөл үүсэж байсан. Тэр үед МАХН, Эх орон-Ардчилал эвсэлтэй хамтраад зөвшилцөөд Засгийн газрыг байгуулсан. УИХ-д суудал авсан өөр намууд байсан ч тэдэнтэй зөвшилцөөгүй. Энэ жишгээр л явах байх. Ер нь улс төрийн хэрүүл зөрчил олон нийтэд сонин биш. Улс орны эрх ашгийн төлөө нэгдэж, тал талаасаа ярилцахад анхаарах хэрэгтэй” гэсэн хариу өгөв. Санал хэлэх болоход МАН-ынхан, “Шударга ёс” эвслийнхэн бараг тэр чигтээ нэрээ өгөв. Зөвхөн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ганц зорилгын үүднээс хамтарч Засгийн газар байгуулахыг дэмжсэнээ Г.Уянга сануулсан бол “УИХ-д хамгийн олон суудал авсан учраас АНын хөтөлбөр суурь нь болно” хэмээн С.Баярцогт онцолсон. Бас тэрбээр хоцрогдсон Ц.Нямдоржийн үгийг сонсохгүй байхыг намынханд нь анхааруулсан юм. Ард түмний сайн сайхны төлөө үзэл бодлоо өөрчилж, “олигархиудыг” сонгож болно хэмээн “Шударга ёс” эвслийн М.Сономпил нөхдөө өмөөрөв. МАН-ынхан шинэ Ерөнхий сайдыг цаашид дэмжинэ, гэхдээ хянана гэдгээ сануулж байлаа.