Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох хэргийг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцлээ. Хан-Уул дүүргийн шүүх уг хэргийг өнгөрсөн тавдугаар сард хэлэлцээд Э.Цасчихэрийг албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасаж, гурван жил хорих, Д.Батсайханыг мөн хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасаад, хоёр жил хорих ял ногдуулсан. Төрийн алба хаагчдын 24 айлын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгож, 120 гаруй сая төгрөг завшсан хэрэгт тэднийг буруутган, ял шийтгэсэн билээ. Шүүг дэгч нар давж заал дах гомдол Нийслэлийн шүүхэд гаргасны дараа хэд хэдэн удаа хуралдахаар товлосон ч, өмгөөлөгчөөс шалтгаалж хойшлоод байв. Харин давж заалдах шатны шүүх өчигдөр энэ хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн бай цаалтад буцаа хаар шийдвэрлэлээ.