Хүрэл медалийн болзол хангаад буй У.Мөнх-Эрдэнийн ялалтад британичууд таагүй хандаж байна. Их Британийн боксын багийнхан түүний ялалтыг эсэргүүцэж, заргалдсан боловч Олон улсын сонирхогчдын боксын холбоо хүсэлтийг хүлээж аваагүй аж. Английн өмнөө барьдаг боксчдын нэг болох Столкерийн дасгалжуулагч Дэйв Алловей “Маш өрсөлдөөнтэй тулаан болсон. Монголын тамирчин дэндүү сайн өрсөлдөгч байв. Гэхдээ Столкер биеэ дайчлан тоглосон юм шүү. Ялагдал хүлээсэндээ тэр гутарч буй” хэмээн өгүүлжээ.