УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, зохион байгуулалтын асуудал хэлэлцжээ. Найман Байнгын хорооноос Өргөдлийн байнгын хорооны даргыг хараахан сонгоогүй байсан юм. Тус Байнгын хорооны даргад нэрээ сойсон гишүүн цөөнгүй гарсан аж. Тухайлбал, Ж.Батзандан ийм амбийц гаргажээ. Харин намын гишүүд нь түүнийг дэмжээгүй юм байна. Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирүүлсэн хүсэлт, гомдол, санал, шүүмжлэлийг хүлээн авч, чиглэлээр нь ялгаж, улмаар шийдвэрлэх, төрийн бодлогод тусгах чиг үүрэгтэй. УИХ-д анх удаа байгуулагдсан уг Байнгын хорооны дарга нэлээд заргач, хөөцөлдлөгөөтэй хүн байх ёстой. Гэвч шинээр сонгогдсон эрхэм гишүүнд энэ алба таарахгүй гэж нөхөд нь үзжээ. Мөн МАН-ынхан чуулганы үйл ажиллагаанд оролцоно гэсэн албан бус мэдээлэл гарсан учир АН-ынхан чуулгандаа тэдний орж ирэхийг хүлээж байлаа. МАН энэ тухай тус намд албан ёсоор ямар нэг мэдэгдэл хүргүүлээгүй аж.