Лондоны олимпийн чөлөөт бөхийн дэвжээ манай тамирчдад хатуу байна. Эрэгтэйчүүдийн 55 кг-д зодоглож буй Б.На ранбаатар өчиг дөр эхний тойрогт Ира ны Хассан Сабзали Рахи мидад 0:2, 0:3-аар дийлджээ. Хассан Сабзали Азийн АШТ-ий алт, ДАШТ-ий хүрэл медальт тамирчин юм. Хэрэв Ираны бөх цаашид өрсөлдөгчдөө ялж шигшээд шалгарвал Наранбаатарт дагаж барилдах боломж бүрдэх байлаа. Гэвч Б.Наранбаатарыг ялсан Ираны бөх дараагийн барилдаандаа Энэтхэгийн бөх Амит Кумарт 0:1, 1:0, 1:1 оноогоор ялагдсан тул манай тамирчны хувьд олимпийн наадмаа ийнхүү өндөрлөж байна. Афин, Бээжингийн олимпод зодоглож байсан туршлагатай тамирчин Б.Наранбаатарын хувьд Иранд болсон нэр хүндтэй тэмцээнүүдэд олонтаа аваргалж байсан билээ. Мөн өчигдөр 74 кг-д зодоглосон ОУХМ П.Өнөрбат Гүржийн Давид Хуциш вилид 0:1, 1:2-оор ялагджээ.