Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад ороод 18 жилийн нүүр үзэж буй. Анх уг үйлдвэрийг Дархан, Сэлэнгийн төмрийн гурван том ордыг түшиглэн байгуулсан ч Хүдэр сумын уурхайн дийлэнх нь гадаадынхны гарт орсон. Төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор байгуулах ажил эхлээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч манайхныг үйлдвэрээ босгох гэсээр байтал хүдрийг нь зөөгөөд дуусчихсан байж болзошгүй нь. Дархан, Сэлэнгийн гурван орд нийт 270 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Харамсалтай нь, өнөөгийнх шиг чингэлэг чингэлгээр нь урд хөрш рүү урсгаж байгаа нөхцөлд монголчууд ямар ч нөөцгүй, хоосон үйлдвэртэй үлдэхэд ойрхон байна.
Тийм учраас төмрийн үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг түргэвчл үүлэх, гадаадынханд алдсан лицензээ өөрийн болгох, хүнд үйлдвэрийг хөгж үүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийл өгч С.Ганбаатар анхаарал хандуулж эхэлжээ. Тэрбээр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (ҮХШХ)-ны дарга Ч.Хашчулуун, Дархан-Уул аймгийн Засаг дарга Эрдэнэбат, аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Будхүү, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Ганбаатар нартай хамтран өчигдөр хэвлэлийн хурал хийсэн юм. Тэд Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн боловсруулах үйлдвэр барьж байгуулахад үндэсний хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, компаниудыг хөрөнгө оруулахыг уриалж буйгаа зарлав. Хөрөнгө оруулах сонирхолтой үндэсний компаниудын саналыг ирэх сарын 10 хүртэл хүлээн аваад, 15-даар Дархан-Уул аймагт болох “Төмөрлөгийн боловсруулах үйлдвэр-Дархан-Сэлэнгэ” форумаар иргэдийн оролцоотойгоор хэлэлцүүлж, шалгаруулах нь. Улсаа хангах хэмжээний төмрийн хүдрийн нөөцтэй хэрнээ хүдрээ гадагш нь гаргаж, төмөр хийцийн материалаа гадаадаас авч байгаа нь харамсалтай. “Энэ байдлыг өөрчлөхийн тулд хүнд үйлдвэрийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Хүнд үйлдвэр хөгжиж байж, жижиг дунд үйлдвэрлэл хөгждөг.
Хүнд үйлдвэрүүдийг барихад татвараас хөнгөлөх ёстой. Одоо зөөж байгаа төмрийн хүдэрт ногдуулах татварыг нэмэх ёстой” хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлсэн. Уг төсөлд нийт 120 орчим тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 60 тэрбумын хөрөнгө оруулж, “Quality steel” үндэсний компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа гэнэ. Уг цогцолбор үйлдвэр ашиглалтад орсноор 3000 хүн ажлын байртай болохоос өнөөдрийн байдлаар 1400 хүн ажиллаж буй. “Төмрийн үйлдвэрийг байгуулах судалгаа, үндэслэл бэлэн болсон. Одоо зөвхөн улс төрийн зоригтой шийдвэр гаргаж, түүхий эд гаргахыг бодлогоор зогсоож, хөрөнгө оруулагчдыг үйлдвэр рүү чиглүүлэх хүчтэй арга хэмжээ авах хэрэгтэй. Хүнд үйлдвэрийг хуулийн хүрээнд дэмжих, татвараас чөлөөлөх багц арга хэмжээ зайлшгүй шаардлагатай. Тэгвэл монголчууд хүнд аж үйлдвэрийг алсын хараатай, өөрийн гэсэн бодлоготойгоор хөгжүүлэх гэж байгаа юм байна гэдгийг гадаадынхан ойлгоно” хэмээн ҮХШХ-ны дарга Хашчулуун хэлсэн. Ийнхүү Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг цогцолборыг яаралтай байгуулж дуусгахад анхаарал хандуулахыг тэд үндэсний хөрөнгө оруулагчдадаа уриалав.