С.Батцэцэгийг хүрэл медаль авсны дараахан цөөн хором ярилцлаа.
-Та эмэгтэй чөлөөт бөхийнхний түү хэнд олимпийн анхны медалийг хүртлээ. Бас 1980 оноос хойш тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүллээ. Энэ мөчид төрж буй сэтгэгдлээ хуваалцана уу?
-Монголчууд энэ медалийг маш ихээр хүсэн хүлээж байсан. Тийм болохоор сэтгэгдэл өндөр байна.
-Таны өрсөлдөгч М.Дьюгрене бол дэлхийн гурван удаа гийн аварга том бөх. Түүнтэй хэрхэн барилдахаар төлөвлөж байв? Төлөвлөснийхөө дагуу барилдаж чадсан уу?
-Чадсан гэж бодож байгаа. Их туршлагатай бөх учраас өөрөө алдаа гаргалгүй харзнаж барилдаж байгаад оноо авна гэж бодсон.
-Хөлөө алдсан хэрнээ их тайван байгаа харагдсан...
-Ер нь тайван барилдсан даа.
-Өрсөлдөгч бөх чинь хэр бяртай байв?
-Ер нь би бярдуулах нь бага. Монгол хүмүүс унаган бяртай байдаг.
Японы бөхөд ялагдсан барилдаанаа эргээд харахаар юу бодогдож байна?
-Надад боломж байсан. Хүний барилдаанд ороод барилдчихсан нь миний алдаа болсон л доо. Бяр муутай хэрнээ наалдаж барилддаг бөх байна лээ.
-Олимпийн дэвжээнд таарсан өрсөл дөгчидтэйгөө өмнө нь барилдаж байв уу?
-Ихэнхтэй нь анх удаа барилдсан юм байна.
-Медалийн төлөө барилдахын өмнө О.Насанбурмаа ямар зөвлөгөө өгсөн бэ?
-Манай жингийн эгч маань ховорхон хүний нэг л дээ. Хүнийг хурцалж чаддаг. “Монгол Улсын 63 кг ямар хүчтэй вэ гэдгийг харуулаарай. Дүүдээ амжилт хүсье” гэсэн.
Г.БАЯРСАЙХАН