-Юуны өмнө дэлхийн авар гын хүрэл медалиа олимпийн хүрлээр ихэрлүүлсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Олимпоос хүрэл медаль хүртсэндээ баяртай байна аа.
-Энэ олимпод бэлтгэл сайтай байгаа харагдсан. Дотроо том зорилго тавьж ирсэн байх?
-Өндөр амжилт гэж юуг хэлэхэв, түүнд хүрье гэсэн бодолтой байсан. Нэгийн даваанд Чех, хоёрын даваанд Маврики, медалийн төлөө нутгийн боксч ныг ялж, мөнгөн медалийн төлөө Украины боксчинд хожигдчихлоо. Бүх өрсөлдөгч сайн байсан, амархан медаль байсангүй. Бэлтгэлээ сайн базаасан. Ер нь тогтмол бэлтгэлтэй байсан даа. Харин олон хоног жин барьсан болохоор сүүлийн тоглолтуудад их ядарч, тамир алдчихлаа. Бас олимп эхлэхийн өмнө Монголын тамирчдаас зөвхөн надаас допингийн шинжилгээ давхар цусаар авсан. Бидэн шиг жингээ их барьдаг хүмүүс хоёр хуруу шил цус өгсөн нь ядрахад нөлөөлсөн л дөө. Цадталаа идэж сэргэхгүй болохоор хэцүү.
-Хүрэл медалийн төлөө Британийн боксчинтой хийсэн тоглолт маш хүнд, өрсөлдөөнтэй болсон. Тэр тоглолтоо эргээд дурсвал?
-Нутгийн тамирчинтай нэлээн илүү тоглож байж ялалт авна. Би өмнө нь нутгийн тамирчидтай олон удаа тоглосон, хэцүү гэдгийг нь мэднэ. Даваад гарахаас өөр арга байгаагүй. Хожно, ялна, байгаа бүхнээ гаргана гэж бодож байсан.
-Тоглолт өрсөлдөөнтэй явагдсан болохоор шүүгч зарлах хүртэл хэн ялсан нь тодорхойгүй байлаа. Шүүгчийн шийдвэрийг хүлээгээд зогсож байхад юу бодогдож байв?
-Яасан бол гэж дэнслээд байсан. Гэхдээ ямар ч гэсэн хожсон байх гэж бодож байлаа.
-Тоглолт дуусгаад ялалт авсан ч гэсэн дараа нь англичууд протест бичсэн. Ямар шийдвэр гарах бол гэж догдолж байв уу?
-Протест бичсэнийг сонсоод надад эвгүй санагдсан. Гэхдээ хожлоо авна гэдэгтээ итгэлтэй байсан. Би олон жил тоглож байж энэ меда лийг авлаа. Мэдээж баяртай байсан. Гэхдээ тайвширч болохгүй, өнгөө хувиргах хэрэгтэй, жингээ аятайхан барья гэж бодсон.
-Мөнгөн медалийн төлөө таарсан Украины боксчинтой анх удаа тоглосон байх. Түүнтэй хэрхэн тоглохоор төлөвлөж байв?
-Би Украины боксчидтой зургаа дахь удаагаа тоглож байна. Өмнө нь дөрөв хожиж, нэг хожигдож байсан. Харин энэ украинтай бол анх удаа таарч байгаа. Энэ боксчинтой зайнаас тоглож, ойртуулахгүй байя гэж бодсон. Харин сүүлийн минут гуч дээр л алдчихлаа. Нэг бол ойртуулахгүй, эсвэл битүү хамгаалалт аваад зогссон бол оноо бага алдах магадлалтай байсан. Өөрөө задгай тоглож, зөрөлцөж цохилцож байгаад мэдрэмж алдсан тал бий. Тэр үед оноо юу болж байгаа бол гэж бодоод нөхөж авъя гэж бодож байсан. Би гуравдугаар үе эхлэхэд гурван оноо илүү байсан. Сүүлийн үед нэмж хэдэн оноо аваад бүр дээшээ гарна гэж бодсон юм.
-Боксчид тэмцээн эхлэхээс аваад дуусах хүртэл жингээ барих шаардлагатай байдаг. Тиймээс идэж, уух юмаа зөв сонгохгүй бол хэцүү. Өнгөрсөн хэд хоногт голчлон юу идэж байв?
-Бага зэрэг мах, бас амархан шингэдэг ногоонууд идсэн дээ.
-Медаль авсны баяр, хагас шигшээд хожигдсоны гуниг хоёрын аль нь илүү давамгайлж байна вэ?
-Өчигдөр бол медаль авсандаа их баярлаж байсан. Харин өнөөдөр бол хожигдсондоо дурамжхан л сууж байна. Баяр, гуниг ээлжлээд л байна даа. Миний энэ медаль үе үеийн өрсөлдөгчид, бэлтгэл хан гаж байсан хүмүүс, багш дасгал жуулагч, холбоо ны удирдлагууд гээд олон хүн ий хичээл зүтгэлтэй холбоотой. Нэг меда лийн цаана олон хүний хөлс хөдөлмөр байдаг. Тэр бүх хү мүүс тээ баярлалаа гэж хэлье. Мөн намайг дэмжиж, шөнө босч ирж тоглолт үзсэн бүх монголчууддаа баярлалаа. Ордон дотор ч гэ сэн монголчууд бөөнөөрөө тоглолт үзээд дэмжиж байсан нь сайхан санагдсан. Дэмжигчдийн дуу хоолой урам зориг, хүч өгдөг юм.
-Гурав дахь олимпдоо хүч үзлээ. Дараагийн зорилго юу байна вэ? Цаашид хэр удаан бокс тоглох бодолтой байна?
-Ямар ч байсан ирэх жилийн ДАШТ-д оролцох бодолтой байгаа. Дараагийн олимпод тоглоно гэвэл болно л доо. Гэхдээ Бразилийн олимпод оролцох бодол алга. Яг хэдийд боксыг орхихоо хэлж мэдэхгүй байна.