-Монголын тамирчид Лондоны олимпод өндөр амжилттай оролцож, одоогийн байдлаар таван медаль аваад байна. Тамирчдынхаа гаргаж буй амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Бээжингийн олимпоос хойш Монголын шигшээ багийн тамирчид дөрвөн жилийн циклээр бэлтгэгдэж ирсэн. Энэ хугацаанд төр засгаас бэлт гэл, эм витаминжилт болон спор тын цуврал тэмцээнүүдэд орох зардлыг ихээхэн нэмэгдүүллээ. Тухайлбал, 2008 оноос өмнө энэ зардал 250 сая төгрөг байсныг 1.9 тэрбум болгож өөрчилсөн. Энэ удаад 4.5 тэрбум төгрөгийн төсөвтэй байгаа. Энэ төсвөөс ямар төрөлд хэдий хэрийг олгох, эм витаминжилт, хувцас хэрэглэл, мөн бэртэл гэмтлийг эдгээх гээд маш олон зүйлд зарцуулах ажил өдөр бүр гарч байдаг. Хүн харахад төрийн мөнгийг зүгээр хуваарилаад бай гаа юм шиг мөртлөө цаа на нь маш нарийн тооцоо судал гаа, ачаалалтай ажил бай даг. Үүнээс гадна шигшээ баг, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ судалгааны багийн хамт олон сайн ажилласны үр дүн гарч байна гэж бодож байна. Хамгийн гол нь спортын холбоодын удирдлага, МҮОХ, “Эрдэнэт” үйлдвэр ихээхэн хүч гаргаж ажилласан. Мөн Х.Баттулга ерөнхийлөгчтэй Жүдо бөхийн холбоо өндөр зохион байгуулалттай, сайн ажилласны үр дүн гарч байна. Монголчууд олимпийн түүхэнд анх удаа таван медаль авлаа. Энэ бол дээд амжилт. Өнгийг нь хувиргах тоглолтыг сая Төгсцогт хийлээ. Дэлхийн аварга орос тамирчны эсрэг үнэхээр сайхан тоглож, хожлоо. Манай Мөнх-Эрдэнэ ч гэсэн дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчныг хоёр үед хожиж байгаад харамсалтайгаар ялагдлаа. Гэхдээ чамлаж болохгүй. Олимпийн хүрэл медаль бол хүн болгон аваад байдаг эд биш. Нэг жинд оролцож буй 20-30 тамирчин бүгд тив, дэлхий, олимпийн медальтнууд байна. Тэд бүгд ялалтын төлөө өрсөлдөж байгаа. Энэ дундаас тодорч медаль авна гэдэг том амжилт. Мөнх-Эрдэнэ олимп, тив, дэлхийн хэмжээний бүх тэмцээнээс медаль авлаа. Олимпийн аварга Н.Түвшин баяр маань үнэхээр том тамирчны чансааг харуулж, олимпийн анхны хос медальтан болсноороо онцлогтой байлаа. Үнэхээр сайхан олимп болж байна. Төр засагтаа баярлалаа. Бид хоёр зорилготой ирсэн. Эхнийх нь Лондоны тэнгэрт төрийнхөө далбааг мандуулах, хоёрдугаарт, Лондоны олимпод төрийн дууллаа эгшиглүүлэх. Төрийн дууллаа эгшиглүүлэх мөч 12-нд тохионо гэдэгт итгэл төгс байгаа.
-Чөлөөт бөхийнхний олон жил хүлээсэн медалийг ав чирсан Батцэцэгийн тухай юу хэлэх вэ?
-Манай чөлөөт бөхийн тамирчдаас 32 жилийн дараа олимпийн медальтан төрлөө. Нөгөө талаас эмэгтэй тамирчин медаль авсан нь бас нэг онцлог. Дэлхийн олон удаагийн аварга Канадын тамирчныг илүүрхэн ялж, өөрийнхөө авьяас, чадварыг харууллаа. Төрийнхөө далбааг бариад дэвжээ тойрон гүйж байсан нь үнэхээр самсаа шархируулж байсан шүү. Энэ бол дэлхийн долоон тэрбум хүнд Монголыг сурталчилж байгаа том үйл явдал. Монголчууд үнэхээр эрч хүчтэй хүмүүс байдаг юм байна гэдгийг мэдрүүлж чадсан. 2.7 сая хүнтэй монголчууд таван медаль авна гэдэг үнэхээр гайхамшигтай амжилт шүү.
-Энэ эрчээрээ бэлдээд байвал дөрвөн жилийн дараах олимпод илүү олон тамирчинтай орж, бүр ч өндөр амжилт гаргаж болно гэсэн сэтгэгдэл төрж байлаа.
-Төр засгаас хөрөнгө мөнгө, санхүүгийн асуудлыг цаг тухайд нь шийдвэрлээд явбал манай тамирчид дэлхий, олимпийн зэрэглэлийн тамирчидтай тэнцүүхэн өрсөлдөх хэмжээнд хүрчихэж. Өмнө нь бид ганц, хоёр тамирчнаа л нэрлэдэг байлаа. Одоо бол аль ч жин, зай, төрөлд медаль авахад гайхахааргүй болчихож. Монголын тамирчинтай таарахаас айдаггүй гадаадын тамирчин гэж алга. Энд бас байтынхны амжилтыг ярихгүй байхын аргагүй. Өмнө нь чансаагаараа 140-д бичигддэг байсан бол өнөөдөр олимпийн наадмын есдүгээр байр эзэлж байна. Энэ тал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарч, тусгай хөтөлбөр гаргаж ирсэн. Ер нь ингээд системтэй бэлдвэл илүү олон төрлөөр өрсөлдөх боломжтой. Байт харвааныхнаас гадна хүндийг өргөлт, тэквондо гээд арваад төрлөөр өрсөлдөгчийн тоонд гарч ирэх бүрэн бололцоотой.