УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд анхан шатны журмаар дахин хэлэлцэнэ. Тэрбээр УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй билээ. Түүнтэй хамт МАХНын гишүүн М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нар шүүгдэх юм. Тэдэнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 4-нд тус шүүхэд болж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хашбаатар тэдэнд 1.2 жилийн ял төлөвлөжээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн тэдний хэргийн бүрдэл хангагдаагүй гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн юм. Харин улсын яллагч Ц.Хашбаатар уг шийдвэртэй санал нэгдээгүй бөгөөд Нийслэлийн шүүхэд өнгөрсөн зургаадугаар сард эсэргүүцэл бичсэн билээ. Түүний эсэргүүцлийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, мөрд өн байцаалтад буцаах шаардлагагүй, анхан шатны шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж үзсэн юм. Ингэснээр Чингэлтэй дүүргийн шүүх УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарыг шүүх хурал товлосон байна. З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн оны арваннэгд үгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг хууль хяналтын байгууллагынхан саатуулах үед Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан билээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 230 дугаар з үйлд заасан төрийн алба хаагчийн биед халдаж гэмтэл учруулсан, 245 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэсэн үндэслэлээр ял төлөвлөсөн юм. Шүүхээс УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг гэм буруутайд тооцож, хорих ял оноовол Ганцхудаг руу ачигдах бололтой. Учир нь УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдсон байхад нь халдашгүй байдал нэрээр хамгаалаад авч үлддэг заалтыг Үндсэн хуулийн цэцээс хэрэгсэхгүй болгосон билээ.