Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаална хэмээн “Монголын зүүний хүчний холбоо” (МЗХХ) өчигдөр мэдэгдэв. Тэдний үзэж буйгаар шинэ Засгийн газар төрийн албаны шинэчлэл нэрийн дор хууль бус цомхтгол хийж болзошгүй байгаа аж. Тиймээс МЗХХ төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах хөд өлгөөн байгуулснаа зарлалаа. Эл хөдөлгөөн нь хууль бусаар хэлмэгдэж, хохирсон төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой аж. Мөн аливаа үзэл баримтлалаа ард түмэнд нээлттэй байлгахыг тэд шинэ Засгийн газраас шаардав. “Өнгөрс өн сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаас тогтоол гарган 10-аад яамны Төрийн нарийн бичгийн дарга, 43 агентлагийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн. Гэвч энэ тогтоол одоо хүртэл албан ёсоор олон түмний сонорт хүрээгүй. Засгийн газрын тогтоол нь албан ёсны байр суурь атал түүнийг төрийн албан хаагчид нь ч мэдээгүй байх жишээтэй. Зарим хүмүүсийн ярьж буйгаар орон нутгийн сонгуулийн дараа ч бас төрийн албаны цомхтгол хийх гэнэ. Төрийн ихэнх албан хаагчид одоо айдастай байна. Иймээс Засгийн газар албан ёсны байр сууриа илэрхийлэх цаг болсон. Төрийн албыг нийтийн алба болгох шинэчлэлээ хэрхэн хийх гэж буйгаа тайлбарлах ёстой” хэмээн нийслэлийн Зүүний хүчний холбооны тэргүүлэгч Г.Тэнгэр ярилаа.