
Монголд “Ливерпулын дөрвөл” хэмээх нэрээрээ дэлхийд алдаршиж домог болсон хамтлаг бол Beatles билээ. Тэгвэл домогт дөрвөлийн хоёр нь мөнх бусыг үзсэний дараагаас эхлэн Bootleg Beatles Британид ёстой л од болж байжээ. Дэлхийн анхны гэгддэг трибют хамтлаг болох Bootleg Beatles 1970 онд байгуулагдан албан ёсоор зөвшөөрөгдөж Битлзийнхний үс засалтын хэв маяг, хувцаслалт, дуулалт, жүжиглэлт гээд дууриаж болохоор юу л байна бүгдийг нь дууриаж 1979 онд тэр үеийн СССР-т 10000 хүний өмнө тоглосноор тэдний дэлхийг тойрох аялан тоглолт эхлэжээ. Домогт Макартни тэдний тоглолтыг үзээд өөрийгөө харсан юм шиг боллоо хэмээн уулга алдаж байжээ. Трибют хамтлагууд дотроос дэлхийн улс орнуудад хамгийн олон тоглолтоо хийсэн хамтлаг бол “Bootleg Beatles” юм. Ийнхүү тэд дэлхийн номер 1 трибют хамтлаг хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Хамтлагийн веб сайт www.bootlegbeatles.com-д тэд Монголд ирэхээр нэлээд сонирхон догдолж байгаагаа дурьджээ. Тэд Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Г.Ганхүү, Их Британи дах Монголын Бизнес, Худалдааны Зөвлөл, Хөгжмийн зохиолч Б.Долгион нарын урилгаар манай улсад есдүгээр сарын 7,8-нд ирэхээр болсон болжээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагч Г.Ганхүү Битлзийн Монгол дахь Фэн клубын тэргүүн бөгөөд тэрээр санаачлан үе үеийн Битлз сонирхогчид, Нийслэлчүүдэдээ бэлэг барин уг тоглолтыг Сүхбаатарын талбайд Шар Айраг хамтлагын хамтаар 7-ны 18 цагт үнэ төлбөргүйгээр хийхээр болсон аж. Харин айлчлан тоглолтын 2 дахь өдөр нь хаана болохоо нууцалж байсан EXCLUVE PARTY-аа 8-ны 18 цагт SKY RESORT-д хийхээр болсон байна. Тус партиний үнэ 150$ гэнэ.