“АН-ын хууль бус үйлдэл улам гаарч байна. Тэд арай дэндүү даварлаа” гэж МАН-ын ахмад, залуу үеийн төлөөлөл өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. МАН-ын гишүүд УИХ дахь намын бүлгийг албан ёсоор байгуулж, Байнгын хороодод ажиллах эрхийг нь сэргээхийг шаардаж, долоо хоногийн хугацаа өгч байна. Хэрэв тэдний шаардлагыг үл хэрэгсвэл, сөрөг хүчин гудамжинд жагсаал цуглаан зохион байгуулж, улс төрийн тэмцлийн дараачийн хэлбэрт шилжихээр шийджээ. МАН-ын жагсаал цуглааныг МАНын Удирдах зөвлөлийн гишүүн, “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат удирдахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Ж.Мөнхбат “АН Үндсэн хуулийг зөрчин УИХ-ын даргыг томилж, улмаар Зас гийн газрыг ч бүрдүүлсэн. МАН Тө рөө дээдэлж, АНыг сонгосон иргэдийг хүн дэтгэж, УИХ-ын үйл ажиллагаанд оролцож байлаа. Гэвч АН хуулийн жижигхэн заал таар дулдуйдаж, ард түмний 40 хувийг доромжилж, УИХ-д сонгогдсон МАНын гишүүдийг Бүлэг байгуулах эрхийг нь хө сөрдүүлсээр байна. Үг хэлсэн гишүүнийг шоронд хийнэ хэмээн балмадаар сүр дүүлж, сөрөг хүчний дуу хоолойг бооми лоод зогсохгүй чуулганы танхимд салаавч үзүүлэн, ёс зүйгүй авирладаг болов” гэлээ. У.Хүрэлсүх гишүүн Г.Баярсайхан гишүүний биед халдсан тухайд тэрбээр “Шанаадахаас өөр аргагүй байдлыг Г.Баяр сайхан өөрөө өдүүлсэн. Хоолойг нь бооно гэдэг чинь алахаас буцахгүй болсонтой адил. Тэр тоодгор нөхөр хэдэн жилийн өмнө надтай бааранд таарчихаад бас л тийм авир гаргасан. Өөрөө түрүүлж шалчиганачихаад, дараа нь гоншигоноод явдаг хүн” гэсэн тайлбар өгөв.“Ер нь АН-д хуулиас дээгүүр явдалтай олон тоодгор бий шүү. Баабарын “Тоодгорууд” нийтлэлд тодорхой өгүүлсэн байна лээ. Тоодгорууддаа арга хэмжээ авахыг АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягаас хэвлэлийнхнээр дамжуулан шаардаж байна” хэмээн онцоллоо.
УИХ-ын гишүүн асан Ч.Дашдэмбэрэл “Бүлэг байгуулах хүсэлтээ УИХ дахь МАНын гишүүд хуульд заасан хугацаанд нь өргөн мэдүүлсэн. Харин үүнийгээ УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоор дамжуулсныг УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авахаас татгалзсан. Ийм л жижиг асуудлаар Парла ментын ардчиллыг дарангуйлж, улс төрийн томоохон хямралыг өдөөж суугаа шүү дээ” гэв.