ИЗНН-ын дотоод амьдрал сүүлийн үед цочир мэдээллээр дүүрэн байна. Тус намын зарим гишүүн “Иргэний Зориг” жигүүр байгуулжээ. Жигүүрийнхэн намаа шинэчлэх, дотоод ард чиллыг сайжруулах, эрх мэдлийн төвлөрлийг зогсоох зэрэг зорилгоор нэгдсэн аж. “Иргэний Зориг” жигүүр ИЗНН-ын дарга Д.Энхбатыг намаас хөөх ёстой хэмээн үзэж, Хяналтын зөвлөлд өргөдөл гаргасан нь анхаарал татлаа. УИХ-ын 2012 оны сонгуульд намаа дэмжиж ажиллахаас татгалзаж, намын даргын сонгуульт ажлыг хөсөрдүүлсэн, намын дотоод эв нэгдэлд харш үйл ажиллагаа явуулсан гэх үн дэслэлээр жигүүрийнхэн Д.Энхбатыг ИЗНН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргуулахаар хандсан байна.