ЦЕГ-ын дарга Б.Билэгт өчиг дөр тушаал гаргаж, зарим газар, хэлтсийн даргыг томилж чөлөөллөө. Түүний тушаалаар хурандаа Л.Сүхээг Хэрэг бүртгэх албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Санхүү, ар талын газрын даргаар томилсон байна. Харин тус газрын даргаар НХЖХГ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Очгэрэлийг то милов. Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газ рын дарга асан хурандаа Д.Батжаргалыг Нийслэлийн цаг даагийн газрын даргаар томилж, тус газрын дэд бөгөөд Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Азбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Эрүүгийн цагдаагийн газрын дэд даргаар томилжээ. Мөрдөн байцаах газрын дэд даргаар ажиллаж байсан, дэд ху рандаа П.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газарт Бай галь хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар томилохоор шийдвэрлэжээ. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Отгонжаргалыг Мөрдөн байцаах газ рын дэд дарга, Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа А.Батбаярыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн даргаар цагдаагийн хошууч А.Гэрэлт-Очийг тус тус томиллоо гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.