.jpg)
Засгийн газар өчигдөр 17.30 цагт ээлжит бу саар хуралдахад дэд сайд нарыг томилох нь хэмээн хэвлэлийнхэн таамаглаж байлаа. Ийн яаран таамаглах шалтгаан бий. Шинэчлэлийн Засгийн газрын Сайд нарын танхим бүрэлдсэнээс хойш дэд сайд нарыг томилон, ажилд нь оруу лах хангалттай хугацаа өнгөрсөн атал энэхүү улс төрийн шийдэл алгуурласаар өнөөдрийг хүрлээ. Ардчилсан намд бодлогоо хэрэгж үүлэх эрх гарт нь байна. Тэд нийг Засгийн газрын бүтэц, бүрэл дэхүү- нийг өөрчлөхөөр шийдэхэд хэн ч саад тотгор учруулаагүй. Олон нийт дэд сайдад горилогчдын нэрсийг харуулдсаар, улстөрчид албан тушаа лын “бялуугаа” хэрхэн ху ваа хыг ажин сууна. Шинэ бүтэц дага сан шинэ томилгоонууд дуншсаар байгаа нь Шинэчлэлийн Засгийн газ рыг цоо шинэ бодлогоор, эрч хүч дүү рэн ажил лана хэмээн хүлээсэн ит гэл найдварыг мухарлаж амжих хуга цаа олгов. Монгол Улсын төсөв нимгэрч, Засгийн ажил хэвийн үргэлжлэхэд хүнд байгаа тухай мэдээллийг Сангийн сайд Ч.Улаан УИХ-д тай лагнаж явна. Үүнтэй зэрэгцээд төс вийн орлогын гол эх үүсвэр болдог нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд доройтоод эхэллээ. Одоо юунд найдах вэ. Засгийн газрын хийхээр амалж, нэрийн хуудсаа болгоод буй шинэч лэл нь бүтэц, бүрэлдэхүүний өөрч лөлт, халаа сэлгээ төдий бус, эдийн засгийн хямрал, инфляцын шуур гыг сөрсөн хүчирхэг хана хэрэм байгаа сай гэсэн ард түмний хүсэлтийн хариу болж чадах уу. Албан тушаалын сэнтийд хүн байршуулах ажилд нухлагдаж суугаа намын дарга нар тэргүүнээ амьдрал тийш бөхийлгөх цаг боллоо. Хэдхэн дэд сайдыг томилох гэж ашиг сонирхол наймаалцан үрээж буй цаг хугацаагаа ард түмний амьдралыг сайж руулах Төрийн бодлогод зо риулахыг хүсье. Удахгүй болох орон нут гийн сонгууль өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулиас хавьгүй том улст өржилтөөр сонгогчдыг хөлдөө чи - рэх нь Парламентад суудал эзэлсэн намуудын хүчний харьцаанаас хараг даж байна. Гэтэл Засгийн газар Монголд улс төрөөс өөр чухал зүйл үгүй юм шиг тайван назгай байгаа өөртөө шүүмжлэлтэй хандах завгүй, сандал ширээний хуваарилалттай зууралдсаар.
АН 10 ЯАМНЫ 11 ДЭД САЙДЫГ ТОМИЛНО
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвл өл хоёр өдөр дараалан Төрийн ордонд хуралдахдаа яамдын Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд нарын томилгооны асуудал хэлэлцэв. Эх сурвалжийн өгүүлснээр, АН 10 яамны 11 дэд сайдыг томило хоор болжээ. Х.Баттулгын тэргүүлж буй Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг хоёр дэд сайдтай байхаар төлөв лөсөн байна. Уржигдрын хуралдаа наараа Тө рийн нарийн бичгийн даргад нэр дэв шигчдийг хэлэлцэн, мөн өдрийн үдэш Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулан үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ. Харин өчигдөр дэд сайдад нэр дэвшүүлэх 11 хүний нэрийг зөвшилцөж, АН дахь фракцуудад эцсийн байдлаар танилцуулсан байна. Ха рин хэнийг нь аль яамны дэд сайдад томилох тухайд Гүйцэтгэх зөвлөл тохироонд хүрээгүй гэсэн мэдээлэл байгаа юм. 12 яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилохдоо сайд нарынх нь саналыг харгалзсан гэх бө- гөөд тухайн сайдын харьяалах намын угшилтай хүмүүсийг томилсон гэнэ. Харин 16 дэд сайдыг томилохдоо сайдаар ажиллаж буй хүний намын харьяаллаас аль болох зөрүүлэн томилохоор шийдсэн байна. ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуягийг Гадаад харилцааны дэд сайдаар, Бельгид Элчин сайдаар сууж буй А.Баттөрийг Батлан хам гаалахын, АН-ын Төв аймгийн хорооны дарга Д.Доржпүрэвийг Эрчим хүчний сайдаар томилохоор ярилц сан аж. Түүнчлэн Төрийн өмчийн хорооны дэд дарга О.Эрдэнэбулган, АСЗХны дарга Ж.Амарсанаа, ҮЗХ-ны гиш үүн Ц.Туваан, Х.Ержан, “Ко мацу” компанийн захирал, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга асан Э.Тамир, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамал цэцэг, “Гангар” компанийн за хи рал Б.Пүрэвээ, Ардчилсан хол бооны нарийн бичгийн дарга н.Бай галь нарыг тус тус дэд сай дад нэр дэвшүүлсэн байна. Дэд сайдын томил гоог өнөөдөр Засгийн газрын ээл жит бус хуралдаанаар шийдвэрлэх сурагтай.
МАХН-МҮАН-ЫН “ШУДАРГА ЁС” ЭВСЭЛ ХАЙНАА ХАГАЛЖЭЭ
Төрийн нарийн бичгийн дарга болон дэд сайдын хуваарилалт дээрээ удтал маргасан хоёр талын хувьд эх нь эцээгүй, тугал нь турахаар гүй боломжийг АН-ын зүгээс олгосон бололтой. Эвслийн таван дэд сайд өчигдөр нэр ус, ажил лах салбарынхаа хамт тодорлоо. МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, квотын хайнаа хагалав. Хууль зүйн дэд сайдад Ж.Эрдэнэжамъян, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдад Н.Энхбаярын туслах Б.Тулга нарыг дэвшүүлэхээр болжээ. МҮАН-аас дэв шүүлсэн Б.Цогтгэрэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн хоёр дэд сайдын нэгээр очих бол, М.Энхсайханыг Ерөн хий сайдаар ажиллаж байх үед түүний танхимд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж асан Ж.Батхуяг Хө- дөлмөрийн дэд сайдын суудалд очих юм байна.
ИЗНН-ЫН Г.ГАНХҮҮ ДЭД САЙДААС ТАТГАЛЗАВ
Соёл, спорт, аялал жуулч ла лын сайд Ц.Оюунгэрэл ИЗНН-аас томилогдох дэд сайдаа хүлээж ава хад бэ лэн болжээ. Гэвч түүний дэдээр улстөрч, дуучин, сэтгүүлч, ая лагч, бизнес мэн гээд тал бүрээр “мэргэшсэн” ал дарт Г.Ганхүү ажил лахаас татгалзсан байна. ИЗНН тус намаас УИХ болон орон нутгийн сонгуульд удаа дараа нэр дэвшиж байсан боловч томоохон амжилт гаргаж байгаа гүй Х.Түмэнжаргал гэгч олны танил бус улстөрчийг дэд сайдаар томило хоор шийдсэн аж. Түүний тухайд “Хермес” төвийн эзэн гэдгээс өөр мэдээлэл алга.