Сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригийн 11.00 цагт Ардчилсан намаас сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уулзалт өчигдөр Төрийн ордны “А” танхимд боллоо. Уулзалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь нар оролцов. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын ярьснаас үзвэл, УИХын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлаар Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилж, түүндээ санал авч байгаа аж.
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарын хооронд үүссэн хэргийн талаарх асуултад Д.Эрдэнэбат хариулахдаа, эрч үүд учраа олох хэрэгтэй, тэгэхгүй сонин хэвлэлээр захиалгатай нийтлэл бич үүлээд гоншигоноод байх хэрэггүй гэсэн байна. Мөн Увсад нэр дэвших явцдаа архи, мөнгө тараасан МАНын гишүүдийн асуудлыг АН яагаад араас нь санаа тавьж хөөц өлдөхгүй байна вэ хэмээн асуухад, Увсын сонгуультай холбоотой асуудлаар нотлогдсон зүйлийг хаацайлж байгаа нь Тагнуулын ерөнхий газар хариуцлагагүй ажиллаж байна гэж үзэхээс аргагүй. Эрүү үүсгэсэн энэ асуудлыг нэг тийш болгох ёстой гэдэг шаардлага Тагнуулын ерөнхий газарт хүргүүлэх ёстой гэж бодож байна. Монголд хавтгайрсан хариуцлагаг үй, үүрэг биелүүлдэггүй байдал төрийн эрх мэдэлд байгаа удирдах албан тушаалтан улстөрчдөөс эхтэй гэдгийг байнга санаж явах ёстой. Хэрвээ бид өөрсдөө зөв байвал ард түмэн биднийг дагаад зөв амьдарч чадна гэсэн хариулт өгөв.
-Чуулганаар Нийгмийн даатгалын тухай хууль, Халамжийн тухай хуульд тус бүр өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Танай нам эл байгууллагыг яагаад босоо удирдлагатай болгох нэрийн дор улстөржүүлэх гээд байна вэ?
-Бодит жишээ авъя, хорооны Засаг дарга, хорооны хэсгийн зохион байгуулагч нар баахан хүнийг өөрийнхөө нэр дээр бичээд халамжийн мөнгөнөөс “хусаж” байсан зөрчил илэрсэн. Тийм учраас Халамжийн тухай хууль, Нийгмийн хамгаалийн тухай хуулийн хүрээнд босоо удирдлагатай байж, төрийн нэгдсэн бодлогоор халамжийн бодлогыг явуулахгүй бол орон нутагт нь эрх мэдэл өгөхөөр буруу тийшээ яваад байна. Үүнийг нэг хэсэг нь улстөржүүлж байна, нутгийн өөрөө удирдах ёс нь орон нутгийнхаа санхүү, эдийн засгийн байдлыг зохицуулж шийдвэр гаргадаг байгууллага байх ёстой болохоос биш нэг даргыг томилдог байх учиргүй. Тийм учраас асуудлыг зөв өнцгөөс харах, орон нутагт эрх өгчихсөн чинь хамаатан саднаараа дамжуулж нийгмийн халамжийн эд зүйл мөнгө төгрөгийг тараадаг, зарим нэгийг нь хулгай хийдэг үйлдэл хавтгайрсан учраас хуулийн зохицуулалт хийж байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй гэв.