Хорь гаруй жилийн өмнө Парламентын засаглалыг бид Ерөнхийлөгчийнхөөс илүү гэж үзэж, ямар ч байсан нэг хүний дарангуйлал тогтоох боломжийг үгүйсгэнэ гэж дүгнээд сонгож авсан. Олуул хэлэлц вэл буруу гүй гэсэн бодлын үүднээс хийсэн сонголтоо зөв байж гэдэгт бид одоо эр гэлзэхээ больсон. Парламент үнэхээр засаглалын тун ая тайхан хэлбэр. Тухайн нийгэмдээ арай олиг той гэсэн нь энд ухаанаа уралдуулж байж, олонх, цөөнх гэж ялгалгүй, бие дааж нэ рээ дэвшүүлээд сонгогдсон, ар даа намгүй “ганц бие” хүний саналыг ч сонсож байж оновч тойг нь шийдвэрээ болгож гар гадаг газар нь Парламент. Очих цэг, уулзах га зар нь нэг байлаа ч түүнд хүрэх арга замыг өөр өөрөөр то дорхойлдог намууд байр суу риа Парламентын танхимд л илэрхийл дэг. Мэтгэлцээний зарчим энэ танхимд ноёрхдог. Өмнөх таван УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд ийм байсаар ирсэн. Энэ үед цөөн хийн үг их үнэтэй байсан. Бүр шийдвэрлэх үүрэгтэй байсан нь ч бий. Хорин жилийн хугацаанд дөрвөн жилээс бусдад нь сөрөг хүчин байсан улс төрийн нам энэ оны сонгуульд бусдаасаа арай илүү суудал авснаас хойш л харин байдал ихээхэн өөрчлөгдчихөөд байна.
Одоогийн УИХ-ын гишүү дийн дийлэнх нь тангарагаа өргөөд хоёр сар гаруй боллоо. Олонхийг бүр дүү- лэгчид түүнээс хойших хуга цаанд хууль зөрчин байж УИХ-ын даргаа сон гочихов. УИХ-ын даргыг сонгохдоо ардчилсан намынхан жигтэйхэн адгасан байдаг юм. Тус намын дарга Н.Ал танхуяг одоогийн УИХ-ын гишүүдийн хамгийн ахмад настай нь болох Д.Дэмбэрэлийн өрөөнд давхин орж ирээд “Манайхан намайг тантай ердөө 10-хан минутад багтаж уулзаад ир гэлээ. Өнөөдөр л УИХ-ын даргыг сонгохгүй бол маргааш өглөө болоход байдал өөрчлөгдөнө” гээд байсан гэж байгаа. Д.Дэмбэрэлийн хувьд УИХ-ын чуулганыг маргааш нь хуралдуулахаар Ерөнхийлөгчтэй хүртэл тохирчихсон байсан болохоор юу гэж ардчилсан намынхны шахалтаар түргэвчлэх билээ. Ингээд л олонх насаар Д.Дэмбэрэлийн дараа орох Л.Цогоор чуулган удирдуулан байж З.Энхболдыг даргаар сонгож орхисон.
Түүнээс хойш энэ УИХ-ын олон хийг бүрдүүлэгчид бараг ганц ч нааштай алхам хийсэнгүй. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж зарим хуульд өөрчлөлт оруу лав. УИХ-ын нэг гишүүн хоё- роос дээш Байнгын хорооны гиш үүн байхааргүйгээр зохицуулсан байс ныг өөрчилж гурван Байнгын хо роонд харьяалагдаж болохоор болгов. Нэг Байнгын хороонд байх гиш үү дийн тоог бас цөөллөө. МАН-ын төлөөллийн гишүүдгүйгээр УИХ-ын бүтцийг бий болгоход хүний тоо цөө дөөд байснаас ийм өөрчлөлт оруу лахаас аргагүй болсон хэрэг. МАН-ын төлөөллийн гишүүдээс нэг Байн гын хороонд гураваас илүү хүн орохооргүй болгов. Ингэснээр Байнгын хороод дээр асуудлыг шийдэхэд тэдний, тодруулбал сөрөг хүчний нө- лөөг байхгүй болгож буй юм. Эцэст нь УИХ-ын бүтцүүд ажилтай бай даг, чуулган хуралддаг өдрүүдэд Зас гийн газар хуралдах боломжгүй болс ноос бямба гаригийг сонгон авч Зас гийн газар долоо хоногт зургаан өдөр ажил ладаг мэт сэтгэгдэлийг олон түмэнд төрүүлэхийг оролдов.Засгийн газрын 19 гишүүний 17 нь УИХ-ын гиш үүн байгааг уншигчид мэдэх биз. Бүлэг завсарлага авах хугацааг тав хоногоор хязгаарлах гэж байна. Өөрсдөө сөрөг хүчин байхдаа хугацаагүй завсарлага ханатлаа авч байсныг олон түмэн мэднэ. Завсарлага авна гэ дэг буруу шийдвэр гаргахын эсрэг цөөнхийн хийж буй тэмцэл юм. Энэ тэмцлийн хугацааг хэдхэн хоног байхаар тогтоож өгөх гэж улайрч байна. Өөрөөр хэлбэл, тав хоногоос хэтэрвэл цөөнхийн ямар ч үнэтэй саналыг хайхрахгүй байхыг чармайж байна гэсэн үг. Ердөө л тав хоногийн хугацаатай тулган шаардлага тавьж байна гэсэн үг. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзъя гэх бодол цөөнхийн дотор цухалзаж байсан. Цөхөрсөн арга л даа. Тэднийг ийм зам сонгож авдаг ч юм бил үү гэх байдалд олонх эрхгүй хүргэсэн. Гэтэл УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь ийм хүсэлт гаргасан тохиолдолд сонгууль дахин явуулахад хүрэх хуулийн заалттай. Одоогийн цөөнхийн 25 ингэж тийчлээд нэмэргүй. Өнөөдрийн олонх цөөнхөө ийн боомилж авч байна. Бүр багалзуурдаж байна.
Цөөнх байхын зовлонг тэд хамгийн сайн мэднэ. Парламентад ямар их хэрэгтэй бүтэц болохыг нь бүр андахгүй. Олонхийг хүч түрэхээс сэргийлдэг, тэднийг халтирхад нь түшдэг гэж үзэж ирсэн. Тиймээс хамтарсан Засгийн газар байгуулахад сөрөг хүчингүй болголоо гэж харааж, зүхэж байсан. Тэр хүмүүсийн нэлээд нь одоо УИХ-д цөөнхийг боомилоод сууж буй. Тэд сөрөг хүчин байснаа их амархан мартлаа. Тэд нэг намын дарангуйлал тогтоох чиглэл рүү асар хурдтай явж байна. Ардчилсан намынхан танигдахаа байж байна. Тэднээс их өөр үнэр ханхалж эхэллээ. Тэд одоо Орон нутгийн сонгуу лийн хуулийг цөөнхийн үгийг сон солгүйгээр өөрсдийн санаанд ний цүүлэн дураар өөрчлөх ажилд шуур хайлан оров. Энэ сонгуульд намуудын оролцоог нэмэгдүүлж, хөдөө нутгийг улстөржүүлэхээр ханцуй шамлав. Ашигласан бүх сонгууль нь будилаантай болсон гэх санал тоолох автомат машиныг дахин орон нутгийн сонгуульд хэрэглэхийг “тэргүүн туршлага” гэж хүртэл нэрлэв. Энэ машиныг бурханчилж, санал тоолох эрхийг зөвхөн түүнд эдлүүлж байгаа нь УИХ-ын саяны сонгуульд тэр төхөөрөмж ардчилсан намынханд арай олон суудал авч өгсөнтэй л холбоотой болов уу. Бидэнд олон санал авч өгсөн болохоор тэр машин “шударга” гэж тэд хандаж байна. УИХ-д намын бүлэг яаж байгуулагддагийг ардчилсан намынхан хамгийн сайн мэднэ. Одоогийн үйл ажиллагааг нь ажвал УИХ-ын даргыг хууль бусаар яаран сандран сонгосон нь нэг хүний шахалт байснаас гадна энэ үйлдлийг МАН-ынхан эсэргүүцнэ гэдгийг, тэгээд хууль бусаар сонгогдсон гэж УИХ-ын даргыг үзэж бүлэг байгуулснаа 24 цагийн дотор түүнд өргөн мэдүүлэхгүй гэдгийг нь маш нарийн тооцоолсон байж болохоор байгаа юм. Тэгээд л барьцг үй тонгорох мэх хийв.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хэлсэн үг үүнийг нотлох мэт. Тэрбээр УИХ дахь МАН-ын төлөөлөл бүлгээ байгуулах боломж харагдахгүй байгаа гэж нэгэн сонины сурвалжлагчтай ярилцахдаа хээв нэг хэлсэн байна лээ. Ардчилсан намынхан сөрөг хүчнийг үгүйлдэг л юм бол, түүнийг төрд хэрэгтэй гэж үздэг л юм бол бүлэг байгуулах боломжийг цөөнхдөө гаргаж өгөх санаачилгыг өөрсдөө гаргамаар юм. Ийм үүрэг УИХ-ын даргад ч бий. Бүрэн эрхээ дүүрэн эдлэх сөрөг хүчингүй Парламентыг өрөөсөн хөлтэй гэж хэлж болно. Хазгар гэсэн үг. Тэгвэл одоогийн манай Парламент яг ийм байна. Г.Баярсайханыг У.Хүрэлсүх зодсон гээд л хэл амаа билүүдээд байна. Өө рөө зүгээр байгаагүйгээр барах гүй, хэр гийн эзэн, хэнгэрэгийн до хиур гэгч байсны уршгаар ганц нудруулсан нөхөр хууль шүүх хүч чадлаа харуулах байх гээд л гонгиноод байгаа.
Дашрамд хэлэхэд хуулийнхныг нүднийхээ харцаар зална гэх бардам сэхүүн бодол одоогийн эрх баригчдын толгойд бий болоо юу гэлтэй аашлах болж байгаа. У.Хүрэлсүхийн тэвчээр барагдсан гэдэг. УИХ-ын даргын шүд зуусан байр суурь, хуршиж өмхийрсөн хонзон, басаж доромжилсон байдал чухам ийм ёс бус үйлдэл рүү түлхсэн гээд хэл чихэд нэг их ташаарсан болохгүй биз ээ. Төрийн хүн ямар ч нөхцөлд гар далайх, нударга зөрүүлэхийг урьтал болгох ёсгүй ч доромжлол басамжлал гээч юм хүний дотрыг маажиж, тэвчээрийг барагдуулда гийг бид юу эс андах билээ. Монгол эр хүний тэвчээрийн оньс мултрахаараа алганы амт үзүүлж төгсдөг бололтой юм. Сталин гаансаа хугалуулсан тохиолдол ч үүний гэрч мөн байх.