“Шударга ёс” эвслийн УИХ дахь бүлэг өчигдөр хуралдаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг “шүүжээ”. Засгийн газрыг хамтран байгуулж буй уг эвслээс гаргасан саналаас 20 орчим нь хөтөлбөрт туссан байгаа аж. Гэхдээ мөрийн хөтөлбөрт тусгах шаардлагатай 10 гаруй санал үлдсэн байна. Энэ тухай тус бүлгийн дарга Н.Батцэрэг өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. Мөрийн хөтөлбөрийг дөнгөж хэлэлцэх шатандаа яваа ч “Шударга ёс” эвслээс хэрэгжүүлнэ хэмээн амласан зарим заалт бодит ажил болсныг ч тэр онцлов. Өндөр хатуулагтай архины татварыг нэмэгдүүлэх амлалт нь өнгөрсөн долоо хоногоос албан ёсны шийдвэр болж гарсан билээ. Түүнээс зарим зүйл тодрууллаа.
-Мөрийн хөтөлбөрт танайхаас дэв шүүл сэн тодорхой ямар санал тусаагүй байна вэ?
-Манай нам эдийн засаг, оюун санаа, улс төрийн гэх мэт таван чиглэлээр хувьсгал хийх хөтөлбөр боловсруул сан юм. Эрүүл мэнд, аюулгүй байдлын хувьсгал хийх саналууд хөтөлбөрт бүрэн туссан. Харин шударга ёсны хувьсгалын тухайд, ард түмний хяналтыг нэмэгдүүлэх зэргээр нэмж оруулах зүйл байна. Оюутолгой, Тавантол гойн орд зэрэг стратегийн асуудлаар манай Бүлэг өөрийн гэсэн байр суурь, бодлоготой байх ёстой. Энэ талаар дахин ярилцана. Төрийн орон сууцны сан байгуулах санаа маань бүрэн тусаагүй байгаа. Өрхийн тэргүүний нийгэмд хүлээх үүргийг нэмэгдүүлэх гэх мэт гэр бүл рүү хандсан зарим санал гээгджээ. Энэ бүхнээ цэгцэлж 10 орчим санал болгож цэгцлээд хэлэлцүүлгийн явцад мөрийн хөтөлбөрт тусгуулах эсэхийг олонхийн саналаар шийдүүлэхээр бид ярилцлаа.
-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг өөрчлөхийн өмнө Үндсэн хуульд “засвар” хийх саналыг танай зарим гишүүн гаргасан. Энэ өөрчлөлтийг орон нутгийн хурлын сонгуулиас өмнө хийж амжих уу?
-Одоо уг хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Удахгүй болох сонгуулийг энэ хуу лийн хүрээнд хийх байх. Гэхдээ цаашид нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрч лөлт оруу лах шаардлагатай гэж бид үзэж байгаа.
-Хамтарсан Засгийн газрын дэд сайдуудын нэрс тодорч эхэлсэн. Та най эв сэлд аль яамны дэд сайдын суудал ногдохоор байна вэ. Нэр дэвшигчдээ тодруулсан уу? -
-Төрийн албанд болон улс төрд ажилласан туршлагыг нь харгалзаад эвслийн зүгээс МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл, гишүүн Ж.Батхуяг нарыг дэд сайдад дэвшүүлсэн. Б.Цогтгэрэл улс төрийн албанд 1990 оны дундаас зүтгэсэн. Ж.Батхуяг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан хүн. Манай эвсэлд Үйлдвэр, хөдөө аж ахуй болон Хөдөлмөрийн яам ны дэд сайдын суудал ногдох байх.