Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн даваа гаригт өгсөн билээ. Тус банкны тэргүүнийг УИХ-аас томилдог учир орны хүнийг нь УИХ-ын дарга З.Энхболд санал болгох учиртай. Тэрбээр Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалыг Л.Пүрэвдоржийн оронд нэр дэвшүүлсэн аж. Үүнийг нь Байнгын хороо өчигдөр хэлэлцээд дэмжжээ.
Сонгууль бүрийн дараа ялсан нам багаа бүрдүүлж, бараг л удирдах бүх албан тушаалтнуудыг өөрийн хүнээр соль дог. УИХ-д АН хамгийн олон суудал авч, ИЗНН болон “Шударга ёс” эвсэлтэй эвсэх үед “бялуу” болох албан тушаалын тоонд Монголбанкны ерөнхийлөгчийн суудал ч багтаж бай сан билээ.