Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүн Н.Батцэрэг бага, дунд орлоготой иргэдийг орон сууцтай болгох боломжийг бүрдүүлэх төрийн орон сууцны сан байгуулах асуудлыг тусгаж өгөөч гэсэн санал гаргасан.
Түүнд Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл нар “Хөтөлбөрт орон сууцны зээ лийн тогтолцоог шинэчилнэ гэж тусгасны дагуу бага, дунд орлоготой иргэдэд орон сууцыг хүртээмжтэй болгох үүднээс гэр хорооллыг орон сууцжуулах, бага хүүтэй, урт хугацааны зээл олгох, өмчилж авсан газарт нь амины орон сууц барих бололцоог бүрдүүлэх зэрэг асуудлуудыг ший дэж өгөхөөр төлөвлөж бай на. Тиймээс хөтөлбөрт заавал орон сууцны сан байгуулна гэж нарийвчлахгүйгээр ерөнхий нэр томьёогоор байх нь зүйтэй” гэсэн хариулт өгөв.
Тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.