Монгол Улс нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Гадаад харилцааны яамнаас энэ сарын 14-нд “ХХI зуун ба Монгол Улсын цөмийн аюулгүй байдал” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар болжээ.
Геополитикийн хүрээлэн, Цэнхэр сүлд ТББ-тай хамтран зохион байгуулах тус бага хурлаар цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын бодлого, “Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус: өнөөгийн байдал ба тавьж буй зорилтууд”, “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний ач холбогдол”, “Цөмийн аюулаас сэрэмжилсэн санал санаачилгууд” зэрэг сэдвээр эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, санал солилцох юм байна.
Бага хурлын ажиллагаанд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат оролцоно.